УИХ-ын нэгдсэн чуулганаар хүүхэд хамгааллын асуудлыг хэлэлцлээ. Хүүхдийн эрхийн асуудлаар сонсгол зохион байгуулах асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүллээ. Хүүхдийн эрхийг хамгаалахад шаардлагатай төсөв, мэргэжилтнүүд зэрэг тодорхой асуудлыг нарийн төлөвлөж, хэлэлцэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар үүрэг болголоо. Мөн УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд хүүхдийн эсрэг гэмт хэргийг давтан үйлдэж байгаа асуудалд онцгойлон анхаарч, эдгээр гаж донтнуудын нэрсийг хар жагсаалтад оруулах даалгавар өглөө.
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлаж, 14 цагт Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар танилцуулгыг хийнэ.