Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Хүүхдийн эрхийг хамгаалах, хангахтай холбоотой асуудлаарх Улсын Их Хурлын хяналтын сонсголыг энэ оны аравдугаар сарын 25-ны өдрийн 10 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгуулах тул төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон шинжээч, ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл Та бүхнийг оролцохыг урьж байна.
Бүртгэл: Энэ оны аравдугаар сарын 23-ны өдрийн 17.00 цаг хүртэл явагдах тул хяналтын сонсголд оролцох хуулийн этгээдийн төлөөлөл, иргэд бүртгэлийн хуудсыг (бүртгэлийн хуудас) бөглөн бичгээр болон цахим шууданд захидал илгээн бүртгүүлнэ.
-Оролцох хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлтээ Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороонд албан бичгээр ирүүлнэ.
-Оролцогч санал, тайлбар, мэдээллээ энэ оны аравдугаар сарын 23-ны өдрийн дотор бичгээр ирүүлж болно.
-Тодорхой асуудлаар санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон ажиглагч нь сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу энэ оны аравдугаар сарын 23-ны өдрийн дотор Хууль зүйн байнгын хороонд бүртгүүлж, санал, тайлбар, мэдээллээ бичгээр ирүүлж болно.
Оролцогчдын талаарх мэдээлэл: Оролцогчдын тоо хязгаартай тул хүсэлт ирүүлсэн дарааллаар бүртгэлийг баталгаажуулах бөгөөд суудал дүүрсэн тохиолдолд бүртгэлийг зогсоож, нэрсийг Улсын Их Хурлын цахим хуудаст байршуулна.
Шуудангийн хаяг: 14201 Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Жанжин Д.Сүхбаатарын талбай 1, Төрийн ордон-468, Хууль зүйн байнгын хороо. /Лавлах утас: 51-267155/
Цахим шуудангийн хаяг: sonsgol@parliament.mn
Жич: “Монгол Улсын Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-д заасны дагуу оролцох хүмүүсийн иргэний үнэмлэхийг үндэслэн албаны болон үндэсний хувцастай Төрийн ордонд нэвтрүүлнэ.