Улсын их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы аравдугаар сарын 3-6-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг хүргэж байна. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан, Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2023 оны тавдугаар дүгнэлт, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Өвөлжилтийн бэлтгэл ажил болон намрын ургац хураалтын явцын талаарх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох зэрэг хуваарийн дагуу өнөөдөр байнгын хороодоор хэлэлцэнэ.
Үргэлжлүүлэн УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын хуваарийг хүргэж байна.