Орон нутагт тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлэхэд анхаарахыг даалгалаа
Засгийн газраас иргэдийн орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдүүлэхэд онцгой анхаарч буй. Улаанбаатараас орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, тэнд шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлж байгааг хэллээ. Энэ тал дээр орон нутгийн удирдлагууд илүү санаачилгатай ажиллахыг үүрэг болгов.
2023-01-13
Л.Оюун-Эрдэнэ: Өнгөрсөн 30 жилийн алдаа оноо Үндсэн хуультай тодорхой хэмжээгээр холбоотой
Төрийн ордны их танхимд “Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл-нийгмийн зөвшилцөл” чуулга уулзалт зохион байгуулагдлаа. Тус чуулганд улс төрийн 32 намын төлөөлөл, иргэний нийгэм, төрийн бусбайгууллага, ард иргэдийн төлөөлөл зэрэг 600 гаруй хүн оролцлоо. Чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, эрх зүйн шинэтгэл, үндсэн хуулийн тогтолцоотой холбоотой илтгэл тавилаа.
2023-01-11
Б.Жавхлан: Эдийн засгийн өсөлт жилийн эцсээр 4 хувьд хүрлээ
2022 оны төсвийн гүйцэтгэлийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл өглөө. Тэрбээр, " 2022 оны төсөв 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай батлагдсан. Улсын төсвийн тэнцэл сайжирч гарсан. 1.4 их наяд төгрөгийн нэмэгдлээр тэнцэл сайжирсан. ЭМД сангийн төсөв 250 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ. Эдийн засгийн өсөлт жилийн эцсээр 4 хувьд хүрлээ. 2021, 2022 онуудад дараалан эдийн засгийн өсөлт бий боллоо. Тухайлбал, АМНАТ төсөөлж байснаас давж биелсэн. Аж ахуй нэгжүүдийн орлого, татвар, НӨАТ-ын татвар 44 тэрбум төгрөгөөр, Нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нэмэгдсэн. Учир нь ажлын байр хадгалж, цалин нэмсний үндсэнд ийнхүү нэмэгдсэн. Гаалийн албан татвар болон Онцгой албан татвар нэмэгдсэн. Энэ нь импорттой холбоотой.
2023-01-11
Засгийн газрын хуралдаанаар хүнд үйлдвэрийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Тухайлбал, Монгол Улсын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, Их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлж байгаа тухай, Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.
2023-01-11
Л.Оюун-Эрдэнийн засгийн газар хоёр ШАДАР сайдтайгаар ажиллана
Шинээр томилогдсон сайд нарыг УИХ-д танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Шадар сайдаар томилохоор нэр дэвшүүлсэн болохыг мэдээллээ. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хоёр Шадар сайдтай болох юм. Тодруулбал, С.Амарсайхан, Ч.Хүрэлбаатар гэсэн хоёр Шадар сайд Засгийн газарт ажиллахаар болж байна.
2023-01-05
Засгийн газрын шинэ сайд нар тангараг өргөж байна
Тодруулбал, УИХ-ын дэд даргаар Л.Мөнхбаатар, Барилга хот, хөгжлийн сайдаар Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Боомтын сайдаар Х.Булгантуяа, Шадар сайдаар Ч.Хүрэлбаатар нарыг томилсон байна.
2023-01-05
Гадаадын 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөллөө
Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөллөө.
2023-01-04
Ч.Хүрэлбаатар: Монгол Улс ДЕПОЛТ зарлах эрсдэлээс зайлсхийж чадлаа
Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц зэрэг 21 асуудал хэлэлцсэн юм.
2023-01-04