Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. Өнөөдрийн хуралдаанаар Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл болон сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц зэрэг 21 асуудал хэлэлцсэн юм.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Монгол Улсын валютын нөөц 3 тэрбум 400 сая доллар байна. Ингэснээр Монгол Улс ОУВС-ийн хөтөлбөрт орох, деполт зарлах эрсдэлээс зайлсхийж чадлаа.
Энэ чиглэлээр Ажлын хэсгийн авч хэрэгжүүлэсн олон үйл ажиллагаа эерэг үр дүн өглөө. Цаашдаа засгийн газар нүүрсийг ам үнээр биш, хил үнээр зарах тогтоол гарсан. Бараг хоёр дахин үнийн зөрөө бий.
Монгол Улс бүх нүүрсээ биржээр зарах шийдвэрийг гаргаж, бэлтгэлийг базааж байна. Засгийн газар биржээр нүүрсээ худалдаалах түр журмыг баталсан. Энэ нь Монгол Улсын орлогыг нэмэгдүүлж, өрсөлдөөнийг нэмэгдүүлж, үнийг өсгөх зэрэг таатай боломжийг бий болгоно.
Валютын ханштай холбоотой эрсдэл зогссон гэж ойлгож болно. Ингэснээр Монгол Улсын валютын зах зээл тогтворжлоо" гэж мэдээлэв.