Шинээр томилогдсон сайд нарыг УИХ-д танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд бөгөөд шадар сайдаар Ч.Хүрэлбаатарыг томилохоор танилцуулав. Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж, аж ахуй яамнуудын салбар бодлогын уялдаа холбоог сайжруулах, хөрөнгө оруулагч, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог бүрдүүлж, эдийн засгийг хоёр дахин тэлэх, улсын төсвийг тэгшитгэн хуваах зарчмаас татгалзаж, үр дүн, зураг зүй, техникийн үндэслэлд тулгуурласан хөгжлийн бодлогыг тодорхойлох үндсэн чиг үүргүүдийг харгалзан Эдийн засгийн хөгжлийн сайдыг шадар сайдын төвшинд томилуулан ажиллуулах нт зүйтэй гэж үзэв. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хоёр Шадар сайдтай болох юм. Тодруулбал, С.Амарсайхан, Ч.Хүрэлбаатар гэсэн хоёр Шадар сайд Засгийн газарт ажиллахаар болж байна.