Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, урьдчилан сэргийлэх тухай хуульд оруулж буй нэмэлт өөрчлөлтийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанд өргө мэдүүлэх зөвшөөрлийг олголоо.
Сүүлийн жилүүдэд улстөрчийн олноор нэр холбогдсон нүүрсний хулгайн гэх хэргийн асуудалд иргэд олон нийтийн жигшил зэвүүцэл дээд цэгтээ хүрээд байгаа энэ үед дээрх хуулийн төсөл маш чухал байна. Улс төрд нөлөө бүхий албан тушаалтанд:
УИХ-ын гишүүн, Сайдууд, Аймаг нийслэлийн Засаг дарга, тэдгээрийн эхнэр нөхөр, хамтран амьдрагч, тэдгээрийн хүүхэд, Улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн хамаарал бүхий хүмүүс дараах эрхээ хязгааруулна.
-Төрийн албанд удирдах албан тушаал хаших
-Төрөөс хэрэгжүүлж байгаа бүх төрлийн төсөл хөтөлбөрүүд, зээлд хамрагдах эрхийг хязгаарлана.
-Төрөөс зарласан бүх хэлбэрийн тендерийн сонгон шалгаруулалтад оролцохгүй байх зохицуулалтыг хуулийн төсөлд оруулсан” гэнэ.
Бэлтгэсэн: Б.Мөнхсайхан