Тэрээр 1984 онд Дорноговь аймагт төрсөн. 39 настай. 2000 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын дунд сургууль, 2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль , 2016 онд Берклигийн их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй.
-2005-2006 онд “Сувд” хууль зүйн товчоонд туслах хуульч
-2006-2007 онд Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд багш
-2007-2008 онд “Говь” ХХК-д хуульч
-2008-2009 онд Монгол улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд багш
-2008-2010 онд “Легас партнерс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал
-2010-2017 онд “Монроконсалтинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал
-2018-2019 онд “Ананд адвокатс” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал
-2019 оноос “Эрхэм энд бэркли” хуулийн фирмийн гүйцэтгэх захирал
-2022 оноос Хөгжлийн банкны үйл ажиллагаа эрхэлсэн дэд захиралаар ажиллаж байв.
МУ-ын засгийн газраас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх ур чадвар, тухайн ажил үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага мэдлэг, танхимын зарчмаар ажиллах, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар зэргийг нь үндэслэн түүнийг Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайдаар томилжээ.