Засгийн газар бүрэлдэхүүнээ шинэчилж, шинэ сайд нарыг өнөөдөр томилжээ. Яг одоо УИХ-ын чуулганаар Засгийн газрын шинэ гишүүдийн томилгоог хэлэлцэж байна. Тодруулбал, УИХ-ын дэд даргаар Л.Мөнхбаатар, Барилга хот, хөгжлийн сайдаар Ц.Даваасүрэн, Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Боомтын сайдаар Х.Булгантуяа, Шадар сайдаар Ч.Хүрэлбаатар нарыг томилсон байна.
Харин дэд сайдаар
- БОАЖ-ын дэд сайдаар "Тавантолгой түлш" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал асан М.Ганбаатар,
- ЭЗХ-ийн дэд сайдаар одоогийн БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж,
- Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд,
- Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар Ж.Эрхэмбаатар,
- УУХҮ-ийн дэд сайдаар О.Цэндсүрэн нарыг тус тус томиллоо.