Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Тухайлбал, Монгол Улсын 2022 оны төсвийн урьдчилсан гүйцэтгэл, Их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлж байгаа тухай, Хүнд үйлдвэрийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл зэрэг 24 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.