Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засаг

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хонгилон гарц байгуулжээ

“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс нийслэл болон аймаг орон нутгийн удирдлагатай хамтран төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ижил бус түвшний огтлолцол бүхий хонгилон гарцыг барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
2023-09-25

Сингапурын Чанги олон улсын нисэх буудал ирэх оноос зорчигчдыг паспортгүй нэвтрүүлнэ

Дэлхийн хамгийн шилдэг нисэх буудлуудын нэг болох Сингапурын Чанги олон улсын нисэх буудал 2024 оноос эхлэн тус улсаас гадагшаа нисэж буй зорчигчид хилээр нэвтрэхдээ паспортоо шалгуулахгүй, зөвхөн биометрик өгөгдлөөрөө нэвтрэхээр болжээ.
2023-09-25

Монгол-Тайваний хамтарсан уулзалт маргааш болно

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хятадын Олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны холбоо хамтран Монгол–Тайвань 19 дэх удаагийн хамтарсан уулзалтыг есдүгээр сарын 26-ны өдөр болно.
2023-09-25

Шинэ оюутны хөгжлийн хөтөлбөр “Rise” нээлтээ хийлээ

Жил жилийн хамгийн завгүй үе нь магад 9-р сар байх. Эрдмийн мөр хөөн их, дээд сургуульд элссэн залуус газар газраас Улаанбаатар хотод цуглардаг. Дассан сурсан сурагчийн ширээнээс холдож, их хотод хөл тавьж буй хэн бүхний хувьд оюутны амьдрал сонин содон басхүү эргэлзээ, асуултаар дүүрэн, дасан зохицоход амаргүй байдаг шүү дээ.
2023-09-25

Тяньжин-Монгол хоорондын чингэлгийг шуурхай тээвэрлэх, тарифыг бууруулахад анхаарах нь 

Мөн Тяньжины боомтын үйлчилгээний хураамж 100 ам.доллар атал Монголын компаниуд 300-г төлдөг, Тяньжинаас Эрээн хүртэл төмөр замын чингэлгийн тээврийн тариф 5500 юань байхад импортлогчид 2000 “ногоон” төлж буйг судлан, хураамжийг бууруулахад анхаарахаа талууд хэлэлцсэнийг ЗТХЯ-наас мэдээллээ. Тяньжинь-Монгол чиглэлийн чингэлэг олон хоногоор саатаж буйг нэн даруй шийдвэрлэж, дарааллын эхэнд тогтмол оруулахаар зохион байгуулж, авлига өгч, авалцдаг асуудлыг БНХАУ-ын хуулийн байгууллагаар шалгуулахаар болжээ. Тээврийн үнэ, тарифыг бууруулахад ч Тяньжины боомт, УБТЗ ХНН хамтарч ажиллахаар тохирсон байна. Үүнээс гадна Монгол Улсад олгосон Тяньжин дахь 10 га газарт ачаа тээврийн ложистик терминал, Замын-Үүдийн өртөөнд хуурай боомт байгуулах ажлыг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэн даруй шийдвэрлэх, үр дүнд хүрч ажиллахыг Тяньжины боомтын захиргаа болон “Монголын төмөр зам” компани хариуцан ажиллахаар болжээ. 
2023-09-25

Монгол, Австрийн худалдааны эргэлт 43.5 сая ам.долларт хүрчээ

Монгол, Австри хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд энэ онд хоёр орны ажил хэргийн уулзалтыг 2-3 удаа зохион байгуулжээ.
2023-09-25

Булган боомтоор гурван улсын тээвэр эхэллээ

Булган боомтоор гурван улсын тээвэр эхэллээ
2023-09-24

БНХАУ-ын зочид Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй танилцжээ

Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Жөжян мужийн удирдлагуудтай уулзаж, гангийн үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцон, мужийн удирдлагуудаас холбогдох чиглэл өгөгдсөний дагуу энэхүү айлчлал болж байна.
2023-09-23

“Бидний бахархал” төсөл Цэцэрлэг суманд өрнөлөө

Монгол Улсын ардын багш, шинжлэх ухааны доктор профессор хурандаа Г.Мягмаржавын "Монгол эр хүн" сэдэвт лекцийг ард иргэд ихэд сонирхлоо
2023-09-22

Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй юү

Манай улсад газар тариалангийн бүтээгдэхүүн тарих, ургуулах явц, бэлэн бүтээгдэхүүний чанарыг хэрхэн шалгадаг, ямар баталгаа гаргадгийг мэдэхгүй хүн олон. Тухайлбал, Баянгол дүүргийн иргэн Ч.Арвинхишиг “Тарвас авч идээд гэр бүлээрээ гэдэс өвдөн, бүр эмнэлэгт хандсан. Тарвасын болцыг түргэсгэх, эсвэл томруулах зорилгоор бодис хэрэглэсэн байх. 2-3 өдөр бидний бие тавгүйрхэж, эм уусан. Түүнээс хойш төмс, хүнсний ногоо, тарвас, жимс авахдаа шинжилгээний бичиг, гарал үүслийн гэрчилгээ байгаа, эсэхийг нь асуудаг болсон. Гэсэн ч ямар ч бичиг баримт байдаггүй юм билээ. Бид юугаар бордож, ямар технологи ашиглан тарьсан бүтээгдэхүүн идэж байгааг мэдэх боломжгүй гэсэн үг.
2023-09-22

Хаан банк азийн хөгжлийн банкны “МОНГОЛ УЛС ДАХЬ ШИЛДЭГ ХАМТРАГЧ” банкаар 6 дaхь удаагаа шалгарлаа

Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Олон улсын “Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-ийн зүгээс тухайн жилийн шилдэг хамтрагч  банкуудаа жил бүр шалгаруулдаг уламжлалтай билээ. 2023 оны “Монгол Улс дахь шилдэг хамтрагч банк”-аар ХААН Банкийг дахин тодруулснаар бид энэхүү нэр хүндтэй шагналыг 6 дaхь удаагаа хүртсэн амжилт үзүүлээд байна. Тус шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнгөрсөн сард Сингапурт болж, ХААН Банкны Олон улсын харилцааны газрын захирал Б.Болортуяа банкаа төлөөлөн очиж авсан юм.
2023-09-21

ТЕГ жендерийн тэгш байдлын төсөл хэрэгжүүлж эхэллээ

Энэхүү санаачилга нь Монгол Улс Тогтвортой Хөгжлийн Зорилгуудыг биелүүлэх чиглэлд чухал дэмжлэг болох ба тодруулбал, жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн нийгэм эдийн засгийн байр суурийг бэхжүүлэх болон энх тайван, шударга ёс, хүчирхэг институцийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
2023-09-21

МҮХАҮТ-ын 2019-2023 оны санхүүгийн тайланг танилцуулав

Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XXI Их хурал Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд амжилттай боллоо. Дөрвөн жилд нэг удаа болдог тус их хурлаар МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүд болон ерөнхийлөгчийг сонгон баталлаа.
2023-09-21

БНХАУ-ын ноолуурын аж үйлдвэрийн туршлагаас судаллаа

БНХАУ-ын Хүнс, үндэсний бүтээгдэхүүн, малын импорт, экспортын худалдааны танхим, Монголын ноос, ноолуурын холбоо хамтран зохион байгуулсан аж үйлдвэрийн хурлын хүрээнд “Монголын хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, дээрх холбооны гишүүн аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл урд хөршийн Чинхэ дэх ноолууран бүтээгдэхүүн боловсруулагч, үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаатай танилцсаныг ХХААХҮЯ-наас мэдээлэв. Монгол, Хятадын ноолуурын аж үйлдвэрийн хурал уржигдар, өчигдөр самнасан ноолуур бэлтгэлийн томоохон төв Чинхэд болсон аж. Тус хотод ноолуурын олон улсын худалдааны үзэсгэлэн зохион байгуулдаг агаад энэ онд 30 дахь удаагийнх нь болжээ. Үүнд манай улсын 30 орчим ноос, ноолуур үйлдвэрлэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон байна. 
2023-09-21

МХБ-ийн арилжааны дүн гурван их наяд төгрөгт хүрчээ 

МХБ-ийн арилжааны дүн 2015 онд 354.4 тэрбум төгрөгт хүрсэн нь үйл ажиллагаагаа эхлүүлсэн 25 жилийн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байв. Тэгвэл 2021 онд 1.4 их наяд төгрөгийн үнэ бүхий үнэт цаас борлуулж, түүхэн үзүүлэлтээ шинэчилж байжээ. Энэ талаар МХБ-ийн Маркетинг, олон нийттэй харилцах албанаас “Биржийн арилжааны дүн гурван их наяд төгрөгөөс давсан нь түүхэн дээд үзүүлэлт боллоо. Үүнд энэ жил томоохон таван банкны хувьцаа болон 13 шинэ бүтээгдэхүүн арилжиж эхэлсэн нь нөлөөлсөн. Түүнчлэн гурван их наяд төгрөгийн хоёр их наяд буюу 60 гаруй хувийг нь уул уурхайн бүтээгдэхүүн болох нүүрс, төмрийн хүдрийн борлуулалтаас олсон” гэлээ. 
2023-09-21

Монгол Улсын эдийн засгийг 5.7 хувиар өснө гэж төсөөлөв

Азийн хөгжлийн шинэчилсэн төлөвийг гаргаснаа Азийн хөгжлийн банкнаас (АХБ) өчигдөр танилцууллаа. Энэ үеэр Монголын эдийн засгийн төлөвийг танилцуулсан юм. Тус банкныхан манай улсын эдийн засгийг энэ онд 5.4 хувиар өсөж, инфляц 10.9 хувьд хүрнэ хэмээн төсөөлснөө өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдээлж байв. Тэгвэл шинэчилсэн төлөвөөр дээрх үзүүлэлтэд бага зэрэг өөрчлөлт орно гэж таамагласнаа дуулгалаа. Тодруулбал, Монголын эдийн засаг энэ онд 5.7 хувиар өсөж, инфляц 10.5 хувьд хүрнэ хэмээн тооцжээ. Мөн ирэх жил ДНБ 5.9 хувиар (өмнө нь эл тоог 6.1-т хүрнэ гэж төсөөлж байв) тэлж, инфляцын түвшин 8.6 хувь байна хэмээн тооцоолсныг АХБ-ны ахлах эдийн засагч Эдвард Фабер дурдав. 
2023-09-21

Монгол Улсад ингэний сүүний кластер байгуулна

Ирэх жил тохиох Олон улсын тэмээний жилийн хүрээнд Ингэний сүүний кластер байгуулах чиглэлд үе шаттай хамтран ажиллахыг талууд дэмжлээ.
2023-09-20

Монголын хөрөнгийн бирж арилжааны системийн дэд бүтцийн шинэчлэлийг амжилттай нэвтрүүллээ

МХБ нь үнэт цаасны арилжааг ил тод, алдаагүй явуулах үүрэгтэй байгууллагын хувьд арилжааны систем, дэд бүтцийн шинэчлэлийг тогтмол хийж явуулах төлөвлөгөөтэй
2023-09-20