Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хятадын Олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны холбоо хамтран Монгол–Тайвань 19 дэх удаагийн хамтарсан уулзалтыг есдүгээр сарын 26-ны өдөр 09:00-17:00 цагийн хооронд Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын 503 тоотод зохион байгуулна. Тайваниас Био эм үйлдвэрлэгч, БНХАУ-ын Экспорт-Импорт банк, Хятадын Олон улсын эдийн засаг хамтын ажиллагааны нийгэмлэг, Худалдаа, соёлын солилцооны сан, WEITA Олон улсын корпорац зэрэг ААН-ийн төлөөлөгчид хүрэлцэн ирнэ.