МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ын Худалдааг Дэмжих Хороо хамтран “Аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлт, худалдаа, эдийн засаг хөрөнгө оруулалтын бизнес уулзалтыг” зохион байгуулж байна. БНХАУ-аас Био эм үйлдвэрлэгч, Өвөр Монголын Дарс үйлдвэрлэлийн компани, Өвөр Монголын Дижитал мэдээлэл технологийн компани, Бугат ган төмрийн компани, хойд нутгийн газрын ховор элементийн компани, Бугат хотын Бордоо, тэжээл боловсруулах шинжлэх ухаан технологийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч ААН-үүд оролцож байгаа юм. Дээрх уулзалт өнөөдөр 13:00 - 18:00 цагийн хооронд МҮХАҮТ-ын 1 давхрын Их танхимд зохион байгуулагдаж байна.