“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн зүгээс нийслэл болон аймаг орон нутгийн удирдлагатай хамтран төмөр замын гармаар нэвтрэх тээврийн хэрэгсэл, явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах зорилгоор ижил бус түвшний огтлолцол бүхий хонгилон гарцыг барих ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Тодруулбал, УБТЗ-ын дарга Х.Хэрлэн, Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж нарын байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хоёр талын хөрөнгө оруулалтаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р багийн нутаг дэвсгэрт орших төмөр замын 25-р км-ийн 1-р зуутад байрлах гармыг ижил бус түвшний огтлолцол бүхий хонгилон гарц болгон өөрчилж барих ажлыг гүйцэтгэжээ.
Хөдөлгөөний ачаалал ихтэй тус гармыг хонгилон гарц болгон өөрчилснөөр төмөр замын аюултай бүсээр нэвтрэх тээврийн хэрэгсэл, ард иргэдийн аюулгүй байдал хангагдах боломж бүрдэж байна.
Эх сурвалж: "УБТЗ" ХНН