Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэд бүтэц

“Зөөвч-Овоо” төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах нь 

Эл үзэсгэлэнг хоёр улсын Төрийн тэргүүн дэмжихээс гадна Монгол болон бусад улсад дэлгэх чиглэлээр хамтран ажиллахаар айлчлалын албан ёсны хэлэлцээний үеэр талууд тохиролцоод буй. Энэ үеэр “Чингис хаан” музейн зарим үзмэрийг дэлгэх бололтой. Цаашлаад ирэх жилүүдэд соёл болон археологийн салбарт хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлж, түүний дотор кино урлагийн бүтээл туурвихад шаардлагатай эрх зүйн баримт бичгүүдийг байгуулахаар болсон юм. 
2023-05-23

“Нарийнсухайтын төмөр зам” компани төмөр замын суурь бүтэц барина 

Уг бүтээн байгуулалтын ажлыг энэ сард эхлүүлж, гуравдугаар улиралд багтаан дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Гол төмөр замын урт долоо, салбар замуудынх 20 орчим км байх бөгөөд 200 гаруй тэрбум төгрөгөөр барих юм байна. 
2023-05-18

 Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B түвшинд хэвээр үлдээв 

Эдийн засаг ирэх жил үүнээс илүү өсөх төлөвтэй хэмээн таамагласнаа мөн тэмдэглэжээ. Өнгөрсөн онд инфляц дунджаар 15 хувиас өндөр байсан бол энэ жил 12 хувь байна хэмээн тооцсон гэнэ. Тэгвэл 2024 онд дээрх тоо есөн хувьд тогтворжихоор байгаа нь Монголбанкны зорилтот түвшнээс (4-8 хувь) өндөр гэдгийг дурдлаа. 
2023-05-17

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын орон сууцаас 40 айлынхыг нь ашиглалтад орууллаа

Тухайлбал, эхний багц ажил буюу технологийн бус барилга байгууламжуудыг энэ оны гуравдугаар улиралд барьж дуусгах юм. Мөн атмосфер, вакум нэрлэгийн болон ханасан хий ялгах үндсэн технологийн байгууламжууд, 49 резервуар, бүтээгдэхүүн ачих буулгах вагон, авто эстакад зэргийн бүтээн байгуулалтыг ирэх онд эхлүүлэх аж. Ташрамд дурдахад, дээрх үйлдвэрийг 2025-2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна. 
2023-05-12

 Гадаад худалдааны бараа эргэлт 7.7 тэрбум ам.долларт хүрэв 

Манай улсын энэ оны эхний дөрвөн сарын гадаад худалдааны бараа эргэлт 7.7 орчим тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 50.4 хувиар нэмэгдсэнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 5.1 тэрбум “ногоон”-ы бараа, түүхий эд борлуулж, 2.6 тэрбумаар үнэлэх бүтээгдэхүүн худалдан авч, экспортын орлого импортын дүнгээс 2.4 тэрбумаар давжээ. Экспортын орлогын 88.7 хувийг эрдэс бүтээгдэхүүн, 4.1-ийг нь үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, хоёр хувийг нь ургамлын гаралтай бүтээгдэхүүний борлуулалтаас бүрдүүлсэн байна
2023-05-10

Түүхий тос дамжуулах хоолойг тээвэрлэн авчирч байна 

Манай улс Дорноговь аймгийн Алтанширээ сумд газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй билээ. Газрын тосыг хол замд тээвэрлэх томоохон магистрал шугам хоолойн угсралтын ажил эхлэхэд бэлэн болж, тээвэрлэн авчирч байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас мэдээллээ.
2023-05-08

Дулааны 28.1 км шугамыг засварлаж, өргөтгөн шинэчилнэ

Түүнчлэн Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр гурван км хос дулааны шугам шинээр татахаар төлөвлөн худалдан авах ажиллагааг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-иас зохион байгуулж байна. Үүнээс гадна Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлээр ашиглалтын хугацаа дууссан 15.7 км дулааны гол шугам сүлжээг өргөтгөн шинэчилнэ.
2023-05-05

Монгол инженерүүдийн хөгжүүлсэн эрчим хүчний хяналтын систем эрчим хүчний алдагдлийг бууруулна

Өнөөдрийн байдлаар Монгол улс даяар 897 мянга орчим цахилгаан эрчим хүч хэрэглэгчид байдаг гэсэн тооцоо байдаг. 2020 оны байдлаар манай улсын эрчим хүчний нийт хэрэглээ 8,851.3 сая кВт.цаг байжээ. Нийт хэрэглээ жилд хоёр хувиар  өсөж байгаа нь  олон мянган цахилгаан хэрэглэгчийн төлбөр тооцоо, бүртгэл лавлагааг цахимжуулах, хяналтын системээр удирдах зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Энэхүү бүх төрлийн тоолуурыг удирдах боломжтой эрчим хүчний хяналтын систем нь монгол инженерүүд өөрсдөө хөгжүүлсэн гэдгээрээ онцлогтой бөгөөд үргүй олон зардлыг хэмнэж өгөхөөрөө давуу талтай.
2023-05-03

Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг өргөн мэдүүллээ

Салбарын яамд болон бусад байгууллагаас төсөлд тусгуулахаар нийт 80.2 их наяд төгрөгийн 1047 төсөл, арга хэмжээний санал ирүүлсэн аж. Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон хөрөнгийн бусад эх үүсвэрийн нөөц боломжтой уялдуулан тэдгээрээс 13.4 их наяд төгрөгийн санхүүжилттэй, тэргүүлэх найман чиглэлийн 184 төсөл, арга хэмжээг төлөвлөгөөний төсөлд тусгасан байна. Улсын төсвөөс 2.3, орон нутгийн хөрөнгөөс 0.2, гадаадын зээлээс 1.3, гадаадын тусламжаас 0.5, төр, хувийн хэвшлийн түншлэлээс 4.5, хувийн хөрөнгө оруулалтаас 3.1, бусад эх үүсвэрээс 1.6 их наяд төгрөг гарган, дээрх санхүүжилтийг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
2023-05-01

Газрын тос боловсруулах үйлдвэрийн байгууламжуудын барилга угсралтын ажлыг эхлүүлэв

EPC 2 багц ажлын хүрээнд атмосфер ба вакум нэрлэгийн байгууламж, ханасан хий ялгах зэрэг үндсэн технологийн, бусад дагалдах, туслах бүх төрлийн байгууламж, түүний дотор 49 агуулах сав, бүтээгдэхүүн ачих, буулгах вагон, авто эстакад зэргийг барих гэнэ.
2023-05-01

АНУ-аас 900 000 ам.долларын тусламж үзүүлэхээр болжээ

Ингэснээр АНУ-ын Засгийн газраас зудын эрсдэлийг бууруулах чиглэлд нийт нэг сая ам.долларын тусламж үзүүлж буй нь энэ аж. Нэн шаардлагатай байгаа малын нэмэлт тэжээл, мөнгөн дэмжлэгийг зудын гамшигт өртсөн долоон аймгийн эмзэг бүлгийн малчин өрхүүдэд хүргэх гэнэ. 2010 оноос хойш тус агентлагаас манай улсад гамшгийн эрсдэлийг бууруулахад дэмжлэг үзүүлэх төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр есөн сая орчим ам.доллар олгожээ.
2023-04-21

Эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалахад бодлогын реформ хэрэгтэй гэв

Харин өвөлжилтийн хүндрэлээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэл саарах төлөвтэйг мөн дурдлаа. Цар тахалтай холбоотой хязгаарлалт суларснаар үйлчилгээний салбар, тэр дундаа аялал жуулчлалын салбарын идэвхжил үргэлжлэн сэргэж, дээрх сөрөг нөлөөг нөхөх боломжтой гэнэ. 
2023-04-20

Гадаад худалдааны бараа эргэлт 57 хувиар өсжээ

 Манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 5.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 57 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ
2023-04-10

Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний гүйцэтгэл хангалтгүй гэж дүгнэжээ

Бас нэг зөрчил нь санхүүжилттэй холбоотойг Үндэсний аудитын газрын тайланд онцолсон байна. Тодруулбал, 300 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд 3.7 их наяд гаруй төгрөгийн санхүүжилт гаргасныг дээрх байгууллагаас тогтоосон гэнэ. Гэтэл Засгийн газраас үүнийг 4.1 их наяд төгрөг гэж тайлагнасан нь бодит гүйцэтгэлээс 354.2 тэрбум төгрөгийн зөрүүтэйг аудитын байгууллагын мэдээлэлд дурдав. Өөрөөр хэлбэл, хөгжлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг баримт нотолгоонд үндэслэж, бодитой үнэлээгүй, төсөл, арга хэмжээнүүдэд зориулсан гэх хөрөнгийн зарцуулалтад хангалттай түвшинд хяналт тавиагүйг онцолжээ. 
2023-03-28

Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрмийг шинэчилнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, магадлал хийх дүрэм" -ийг шинэчлэн боловсруулахаар Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ хамтран барилгын үйл ажиллагаанд оролцогчдын төлөөллүүдийн бүрэлдэхүүнтэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
2023-03-20

Иргэдэд цэвэр эрчим хүчний талаарх мэдээлэл өгч, хэрэглээнд нэвтрүүлэх ач холбогдлыг сурталчлав

Өрх бүр эрчим хүчийг хэмнэлттэй, ухаалаг хэрэглэж хэвшвэл эрчим хүчний хүрэлцээг нэмэгдүүлэх, шавхагдашгүй нөөцтэй сэргээгдэх эрчим хүч,  цэвэр эрчим хүч үйлдвэрлэлийн аргаар хүлэмжийн хий бууруулах боломж бүрдэнэ. “Ухаалаг хэрэглэгч, цэвэр эрчим хүч”  арга хэмжээ эрчим хүчний хэмнэлттэй технологи, дулаан хангамж, цэвэр эрчим хүчний талаарх ойлголт мэдээлэл, хэрэглээнд нэвтрүүлэх ач холбогдлыг иргэдэд нээлттэй өгсөн.
2023-03-16

47,000 кВ/цаг эрчим хүч хэмнэсэн шинэчлэл

Эрчим хүчний хэмнэлттэй амьдрах нь иргэн бүрийн хувьд эх оронч шийдэл болоод байна.  Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал сүүлийн хоёр жилд хөндөгдөж, аргалах бүх нөөц боломж шавхагдсаныг салбарын сайд Б.Чойжилсүрэн хэлсэн. Ялангуяа, Улаанбаатар хотод эрчим хүчний эх үүсвэрийн 300 МВт-ын дутагдалтай, аваарын нөхцөлд ажиллаж байгаа салбарын мэргэжилтнүүд өнгөрсөн оны хавраас хойш хэлж, ярьж байгаа.
2023-02-28

“Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах зөвлөлдөх уулзалт эхэллээ

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хооронд “Агаарын харилцааны хэлэлцээр” байгуулах зөвлөлдөх уулзалт эхэллээ. Тус уулзалт Улаанбаатар хотноо хоёрдугаар сарын 16, 17-ны өдрүүдэд болно.
2023-02-16