Олон улсын үнэлгээний “Fitch” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B түвшинд хэвээр үлдээснээ цахим хуудсандаа мэдээллээ. Дунд хугацааны эдийн засгийн өсөлтийн төлөв эерэг байхаар буй нь үүнд нөлөөлжээ. Гэхдээ гадаад өр өндөр, БНХАУ-д ногдох түүхий эдийн экспортоос ихээхэн хамааралтай, гадаад валютын нөөц бага буй нь дээрх зэрэглэлийг ахиулахгүй байх шалтгаан болсон аж. Уул уурхайн салбар эрчимжиж, дотоод эрэлт тогтвортой байх тул манай улсын эдийн засаг 2023 онд өнгөрсөн жилийнхтэй ойролцоо буюу таван хувиар өснө гэж төсөөлснөө дурдсан байв. Эдийн засаг ирэх жил үүнээс илүү өсөх төлөвтэй хэмээн таамагласнаа мөн тэмдэглэжээ. Өнгөрсөн онд инфляц дунджаар 15 хувиас өндөр байсан бол энэ жил 12 хувь байна хэмээн тооцсон гэнэ. Тэгвэл 2024 онд дээрх тоо есөн хувьд тогтворжихоор байгаа нь Монголбанкны зорилтот түвшнээс (4-8 хувь) өндөр гэдгийг дурдлаа.
Бэлтгэсэн: Б.Сонор