Манай улсын гадаад худалдааны бараа эргэлтийн хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 5.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 57 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 3.7 тэрбум “ногоон”-ы бараа, түүхий эд нийлүүлж, импортод 1.9 тэрбумыг зарцуулан, гадаад худалдааны баланс эерэг гарчээ. Тайлант хугацаанд 13.8 сая тонн чулуун нүүрс, 360 000 тонн зэсийн баяжмал, 1.3 сая тонн төмрийн хүдэр нийлүүлсэн нь 2022 оны мөн үеийнхээс чулуун нүүрсний борлуулалт 5.5, төмрийн хүдрийнх 2.7 дахин, зэсийн баяжмалынх 8.4 хувиар өссөн дүн аж. Ингэснээр экспортын орлогын 88.5 хувийг эрдэс бүтээгдэхүүнээс бүрдүүлсэн байна. Харин импортод зарцуулсан хөрөнгийн 30 орчим хувиар мал, амьтан, ургамлын гаралтай хүнс, хүнсний бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгсэл, 25-аар нь шатахуун, шатах тослох материал худалдан авсан аж. Дээрх хугацаанд манай улс 121 орноос бүтээгдэхүүн импортолсон бол 54 улс руу бараагаа экспортолжээ.