Манай улс Дорноговь аймгийн Алтанширээ сумд газрын тос боловсруулах үйлдвэр барьж буй билээ. Газрын тосыг хол замд тээвэрлэх томоохон магистрал шугам хоолойн угсралтын ажил эхлэхэд бэлэн болж, тээвэрлэн авчирч байгааг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас мэдээллээ. Өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах 530 км урт хоолойгоор Дорнод аймаг дахь газрын тосны ордоос түүхий тосыг тээвэрлэн Алтанширээ сумд барьж байгаа боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр хангахаар төлөвлөж буй юм. Эл дамжуулах хоолойг барих ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Norinco international cooperation” төрийн өмчит компани ажиллаж байна. Түүхий тос болон газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэх хамгийн зардал багатай шийдэл нь ийм хоолой барих аж.
Бэлтгэсэн: Б.Сонор