Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрэлттэй мэдээ

Оросын логистикийн сүлжээ шинэ нөхцөлд өөрчлөгдөж байна

ОХУ-ын нутаг дэвсгэр нь Ази, Европыг холбосон хамгийн тохиромжтой транзит коридоруудын нэг хэвээр байна. 6 дугаар сарын 14-17-нд ОХУ-ын Санкт-Петербург хотноо болох Олон улсын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр түүний оролцогчид логистикийн шинэ сүлжээнд онцгой анхаарал хандуулах болно.
2023-06-09

IT-ийн оюутнуудад зориулсан “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийн бүртгэл дуусахад 3 хоног үлдлээ

Техник, технологийн хурдацтай хөгжил, дэвшлийн энэ үед мэдээллийн технологийн салбар дахь боловсон хүчний нөөцийг дэмжих, онолын мэдлэгийг практиктай хослуулан, ирээдүйд ажиллах салбараа биечлэн таньж мэдэх боломж олгох зорилготой “Цалинтай дадлагажих хөтөлбөр”-ийг ХААН Банкнаас жил бүр зарладаг билээ.
2023-06-09

Жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад зориулж 10 сая ам.долларын санхүүжилт татан төвлөрүүллээ

ХААН Банкны эртний түнш “Symbiotics Investments” хөрөнгө оруулалтын менежментийн компани “Vision Microfinance DUAL Return Fund” сангаараа дамжуулан жендэрийн эрх, тэгш байдлыг хангахад чиглэсэн бондын эх үүсвэрээр 10 сая ам.долларын санхүүжилтийг Монголын хамгийн том арилжааны банк ХААН Банканд олгохоор боллоо.   
2023-06-08

“Аялалдаа бэлдье” үзэсгэлэн худалдааг ХААН Банк цамхгийн урд талбайд зохион байгуулна

“Аялалдаа бэлдье” үзэсгэлэн худалдааг ХААН Банк цамхгийн урд талбайд ердөө ганцхан өдөр 6-р сарын 9-нд 10:30-20:00 цагт зохион байгуулах тул аялалд гарахаар зэхэж буй, амралт зугаалгаар явахаар төлөвлөж буй бол иргэд харилцагчид хүрэлцэн ирж, нэг дороос аяллын бараа бүтээгдэхүүнээ худалдан аваарай.
2023-06-07

Оюун санааны ул мөр “SO SO” хамтарсан үзэсгэлэн нээлтээ хийв

Байгалийн тайлагдашгүй нууц, түүний хүчин зүйл бидний эд эс бүхэнд шингэн оюун санаагаар шигшигдэн гарч энгүй нэгэн гайхамшиг үргэлж бий болох юм. Хүн гэгч бүтээгч үү, шинэчлэгч үү, аль бүү мэд нэг л мэдэхэд ямар нэгэн онцгой зүйлийг үргэлж сэтгэн сэдэж үйл хийж байдаг.
2023-06-06

ХААН Банкны нэрэмжит шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн эзэд тодорлоо

ХААН Банкны тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк сангаас “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-өө 17 дахь жилдээ зарлан, амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлэх гэж буй ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн 60 сурагч сургалтын төлбөрийн тэтгэлэг хөтөлбөрт шалгарлаа.  
2023-05-31

Хун шувуу үзэсгэлэнт бүсгүй болдог тухай домог ярья

Буриадууд хун шувуунаас гарвалтай гэсэн домгоос сэдэвлэн цомнолыг нь бичсэн, сонгодог дэг сургуулийн хэм хэмжээнд бүтээж буй ч, монгол үндэстэн, тэр дундаа буриад угсаатны амьдралын хэв маягийг товойлгосноор онцлог юм байна. Театрын урын санд өвөрмөц нэгэн бүтээл, шигтгээ болох энэхүү балетын нээлтийн тоглолт ирэх бямба, ням гарагт болох нь. Гол, үзэсгэлэнт дангинагийн дүрийг балетын гоцлооч, Гавьяат жүжигчин Б.Саруул болон шинэхэн “хун” Б.Марал нар бүтээж байгаа аж. Удирдаачаар маэстро Ч.Гансүх ажиллаж буй юм. 
2023-05-31

Мэдээллийн технологийн чиглэлээр суралцагч оюутнуудыг цалинтай дадлагажихыг урьж байна

Мэдээллийн технологийн чиглэлээр суралцагч оюутнуудыг цалинтай дадлагажихыг урьж байна
2023-05-26

“Алдаа гаргаж яваа бүх хүнд энэ үзэсгэлэнг зориулав”

Уран бүтээлч Г.Мөнхболор үзэсгэлэнгээ нэг өгүүлбэрээр ийнхүү тодорхойлсон. Эх орондоо гаргаж буй түүний дөрөв дэх бие даасан үзэсгэлэн “Works” нэртэй. Энэ сарын турш олны хүртээл болж буй тус үзэсгэлэнтэй танилцахыг хүсвэл та ХААН галерейг зориорой.
2023-05-24

Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн Факторинг үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүллээ

ХААН Банк Нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн нэг төрөл Факторингийн үйлчилгээг Монголын зах зээлд анхлан нэвтрүүлж буйгаа зарлан, олон жил хамтран ажиллаж ирсэн топ харилцагчид, тэдгээрийн итгэлт түнш, жижиг дунд бизнес эрхлэгчдийг урьж, шинэ бүтээгдэхүүнийхээ танилцуулгыг хийлээ.  
2023-05-23

ХААН Банк хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх “1000-0” аяныг хоёр дахь жилдээ хэрэгжүүлнэ

Сүүлийн таван жилийн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд жилд дунджаар 25 мянган зам тээврийн осол бүртгэгдэж, 500 хүн нас барж, 3400 хүн гэмтэж бэртэн, 1000 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртдөг гэх тоо бий. Он гарсаар эхний улиралд 7275 зам тээврийн осол бүртгэгдэж, 507 хүн гэмтэж, 77 хүн амь насаа алдсаны долоо нь хүүхэд байв.
2023-05-22

ХААН Банкны “TEEN” картын буцаан олголтын урамшууллын аян эхэллээ

ХААН Банк Эх үрсийн баярыг угтаж, 7-17 насныханд зориулсан “TEEN” хүүхдийн карттай харилцагчдынхаа дунд БУЦААН ОЛГОЛТЫН УРАМШУУЛАЛТ АЯН зарлаж байна.
2023-05-22

ХААН Банк бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зорилгоор ЕСБХБ-наас 20 сая ам.долларын санхүүжилт татлаа

ХААН Банк нь Монгол орны өнцөг булан бүрд байрлах нийт 547 салбар, нэгж болон цахим сувгуудаар дамжуулан Монгол Улсын хүн амын 82 хувьд банкны бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэн ажиллаж байна. Улс орны эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг жижиг дунд бизнесийг бодлогоор дэмжин ажиллаж ирсэн төдийгүй зөвхөн зээлийн бүтээгдэхүүн санал болгохоос гадна Бизнес дэмжих төвөөрөө дамжуулан харилцагчдыг чадавхжуулан сургах, зөвлөгөө өгөх зэрэг санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг. Бид мөн тогтвортой хөгжлийн бодлогынхоо хүрээнд үйл ажиллагаагаа ногооруулах ажлыг эрчимтэй хэрэгжүүлсээр байна.
2023-05-19

ХААН Банк “ТОП-100 аж ахуйн нэгж”-ийн 2-рт эрэмбэлэгдлээ

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын “ТОП 100 аж ахуйн нэгж”-ийн шалгаруулалтад ХААН Банк хоёрдугаарт эрэмбэлэгдлээ.  
2023-05-18

ХААН Банк “Ногоон санхүүжилтийн боломжууд” өдөрлөг зохион байгуулж байна

ХААН Банк бизнес эрхлэгч харилцагчдадаа зориулан бизнесийн амжилтыг нь ахиулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын чиг хандлага, ногоон бизнесийн боломжуудыг таниулах, тэдгээрийг бизнесийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, хэрэгжүүлэх боломжуудыг олж нээхэд нь туслах зорилготой “Ногоон санхүүжилт” мэдээллийн өдөрлөгийг 5, 6-р саруудад зохион байгуулж байна.
2023-05-18

Аялалд тань тух нэмье: ХААН Банкны харилцагчид МИАТ – Blue Sky лоунжаар хөнгөлөлттэй үйлчлүүлнэ

ХААН Банк аялалд тань тух нэмэхээр Платинум кредит карт болон Priority, Signature, Glamour карт эзэмшигч  харилцагчдадаа зориулан “Чингис хаан” олон улсын нисэх буудалд шинээр нээгдсэн МИАТ-Blue Sky лоунжаар онцгой хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг бүрдүүллээ.
2023-05-17

ХААН Банк “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар 13 дахь жилдээ шалгарлаа 

  Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ) “Худалдааны санхүүжилтийг дэмжих  хөтөлбөр”-ийн хүрээнд хамтран ажилладаг шилдэг банк санхүүгийн байгууллагуудыг жил бүр шалгаруулдаг бөгөөд 2022 оны Монгол Улсын “Хамгийн идэвхтэй аккредитив нээгч банк”-аар ХААН Банкийг тодрууллаа. Ингэснээр энэхүү нэр хүндтэй шагналыг бид 13 дахь жилдээ дараалан хүртэж байна.
2023-05-17

ХААН Банк НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран ажиллана

Тогтвортой хөгжил, хүүхдийн эрх хамгаалал, хүртээмжтэй боловсролыг дэмжих чиглэлд ХААН Банк НҮБ-ын Хүүхдийн cантай хамтран ажиллахаар “Харилцан ойлголцлын санамж бичиг”-т өнөөдөр гарын үсэг зурлаа.
2023-05-16