Эсгий урлалын баярт 400 гаруй хүн оролцлоо
11 дэх жилдээ болсон уг баярт гадаад, дотоодын 400 гаруй жуулчид, аялагч оролцжээ. Энэхүү баяр нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. “Монгол эсгий урлалын баяр” нь жуулчдад өөрсдийн гараар эсгий урлалын бүтээгдэхүүнүүд хийх боломж олгодгоороо онцлогтой билээ.
2024-07-23
Морин хуурын олон улсын VII наадмын шилдгүүдийг шалгарууллаа
Морин хуурын олон улсын VII наадмыг мэргэжлийн болон сонирхогчдын, урлаачдын зэрэг төрлөөр энэ сарын 16-22-нд Өмнөговь аймагт зохион байгуулсан юм. Эл наадмын шилдгүүдийг уржигдар тодрууллаа. Тухайлбал, морин хуур сонирхогчдын төрлийн 18- аас дооших насныхад нь У.Төгсжаргал 93 оноогоор тэргүүлэв. 18-аас дээш насныхад нь М.Билэгжаргал 87.7 оноогоор тэргүүн байрт шалгарлаа
2024-07-23
Морин хуурын наадамд 168 уран бүтээлч оролцож байна
Морин хуурын олон улсын VII наадмыг Өмнөговь аймагт зохион байгуулж буй бөгөөд 168 уран бүтээлч оролцож байна. Мэргэжлийн, сонирхогчдын, морин хуур урлаачдын гэсэн төрөлд оролцогчид өрсөлдөж буй юм. Сонирхогчдын төрөлд Монгол, АНУ, БНХАУ, Япон зэрэг улсаас 9-62 насны 77 оролцогч өрсөлдөж байна. Морин хуур урлаачдын нэгдүгээр шатны дүн өчигдөр гарсан бөгөөд 46 хүн оролцсоноос 23 нь цааш өрсөлдөхөөр шалгарчээ.
2024-07-19
“Даншиг наадам-Хүрээ цам 2024” ирэх сард болно
Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой “Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмыг Хүй долоон худагт наймдугаар сарын 3,4-ний өдрүүдэд зохион байгуулна.
2024-07-17
“Алтаргана 2024” наадам ирэх долоо хоногт болно
Буриад зон олны “Алтаргана 2024” наадам долдугаар сарын 26-28-ны өдрүүдэд Булган аймагт болно. Тус наадмаар 60 гаруй уралдаан тэмцээн, өв түүх, соёл урлагийн үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. “Алтарган” наадам 1994-2022 онд нийт 14 удаа зохион байгуулагдав. Наадмын үеэр Буриадын харилцаа дуу, цэц булаалдах наадам, домог, тууль ярилцах, ёохор бүжиг бүжих, сур харваа, ёохор, буриадын үндэсний хувцасны наадмууд маш сонирхолтой бөгөөд бусад монгол угсаатнууд ч тэдгээр соёл заншлыг хүндэтгэсээр ирсэн түүхтэй.
2024-07-15
С.Баярсайханы бор морь түрүү магнайд хурдаллаа
Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын баярт зориулсан Сонгомол дээд насны морьдын уралдаанд 79 хурдан хүлэг уралдлаа. Улмаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын алдарт уяач С.Баярсайханы бор морь түрүү магнайд хурдаллаа.
2024-07-13
Бөхийн барилдааны нэг, хоёрын даваанд хэн хэн өвдөг шороодов
Улс, аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 512 бөх зодоглож буй. Тодорхой хэлбэл, дархан аварга нэг, даян аварга нэг, улсын аварга гурав, арслан долоо, гарди зургаа, заан 14, харцага 21, начин 45 бөх зодоглосон.
2024-07-11
Азарга: 192 хурдан хүлэг бүртгүүлжээ
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын азарганы уралдаанд 192 хурдан хүлэг бүртгүүлсэн байна.
2024-07-11
Үндэсний их баяр наадмын үүсэл, түүх
2003 онд “Үндэсний их баяр наадам”-ын тухай хуулийг баталж, “Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр мөн” хэмээн тунхаглажээ.
2024-07-11
Төрийн есөн хөлт цагаан тугийг цэнгүүллээ
Тулгар төрийн 2233, Их Монгол Улс байгуулагдсаны 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын Хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Төрийн есөн хөлт Их цагаан тугийг цэнгүүллээ. Их цагаан тугийг Төрийн ордноос жанжин Д.Сүхбаатарын талбайд залж, есөн шарга морьт цэрэг Төрийн ордныг нар зөв гороолон цэнгүүлэх үед Зэвсэгт хүчний үлээвэр найрал хөгжим хүндэтгэлийн ая эгшиглүүллээ.
2024-07-10
Хязаалан: Дундговь аймгийн Эрдэнэдалайн хурд түрүүллээ
Үндэсний их баяр цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдааны бариа ойртоход Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уяач Б.Чинзоригийн хээр түрүүлэв. Уяа сойлгыг тус аймгийн Дэрэн сумын С.Одгэрэл уяач тааруулсан байна.
2024-07-10
“Тэнгэрийн аялгуут морин хуур” үзэсгэлэнг ирэх сарын 2 хүртэл олны хүртээл болгоно
Монголын үндэсний музей Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан сан хөмрөгтөө хадгалж буй морин хуур хөгжмийн цуглуулгаасаа дээжлэн “Тэнгэрийн аялгуут морин хуур” түр үзэсгэлэнг ирэх сарын 2-ныг хүртэл үзэгчдийн хүртээл болгож байна. Улс, үндэстэн бүр бахархалт хөгжмийн зэмсэгтэй. Монгол түмнийг, нүүдэлчний ахуй соёлыг морь, морин хуургүйгээр төсөөлөхийн аргагүй гэлцдэг.
2024-07-09
Энэ жилийн наадмын гоёлд зонхилох өнгө нь тоорын ягаан
Ингэхдээ монгол дээлний үндсэн хэв шинжийг ажил хэрэгч хэв маягтай хослуулсан нь сонирхол татна. Цэцгэн хээтэй даашинзыг монгол дээлний загвартай хослуулах нь түгээмэл байна. Хэдэн жилийн өмнө гэхэд шүр, сувдан хатгамалтай “нүсэр” дээлийг онцолдог байлаа. Харин өдгөө шигтгэмэл гоёлыг орхиж, өнгөний зохицлоор загвараа “амилуулсан” харагдана. Энэ жилийн загварын чиг хандлагыг тоор мэт ягаан өнгө илэрхийлнэ хэмээн мэргэжилтнүүд онцолсон. Загвар зохион бүтээгчид ч үүнийг ашиглаж зуныг илэрхийлэх “ялдам” дээлнүүдийг танилцуулаад байна. Цэнхэр, шар, ягаан өнгийг ч түгээмэл хэрэглэжээ. Харин эх биеийн хэсэгт нь цагаан өнгийг ашигласан нь тун ховор. Дээлнийхээ эмжээр хэсэгт л цагаан өнгийг түлхүү оруулж өгчээ.
2024-07-09
Морин хуурын олон улсын VII наадмыг Өмнөговь аймагт зохион байгуулах нь
Морин хуурын олон улсын VII наадмыг энэ сарын 16-23-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумд зохион байгуулна. Эл наадмыг гурван төрлөөр зохиох бөгөөд мэргэжлийн морин хуурч, сонирхогч болон хөгжим урлаач 170 орчим хүн оролцохоор бүртгүүлжээ. “Ковид-2019” цар тахлын улмаас түр завсарласан уг наадмыг энэ жил анх удаа орон нутагт зохион байгуулах гэж буй юм. Түүнчлэн Моринхуурын олон улсын наадмыг цаашид гурван жил тутамд хийхээр болсныг зохион байгуулагчид онцоллоо
2024-07-08