Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваанд 97 багийн 776 харваач цэц, мэргэнээ сорин өрсөлдлөө.
Шилдгүүдийг танилцуулъя.
Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер С.Ямааранз ахлагчтай Архангай аймгийн АПУ компани, “Алдар” спорт хорооны баг тэргүүн байр,
Аймгийн гоц мэргэн Д.Билгүүн ахлагчтай Сүхбаатар аймгийн “Алтан арвай” компанийн баг дэд байр,
Монгол Улсын үлэмж дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай Дорноговь аймгийн “Номт Даншиг Хеттрик” группийн баг гуравдугаар байр,
Монгол Улсын мэргэн Ц.Цэнд ахлагчтай Төв аймгийн Бүрэн сумын баг дөрөвдүгээр байр,
Монгол Улсын гарамгай мэргэн Ч.Буянжаргал ахлагчтай Өмнөговь аймгийн “Алтанговь транс” компанийн баг,
Аймгийн гоц мэргэн Д.Чинцогт ахлагчтай Дорноговь аймгийн ”Их говь энержи” компанийн баг,
Монгол Улсын мэргэн Л.Батжаргал ахлагчтай Өвөрхангай аймгийн “Шонхор” баг,
Монгол Улсын мэргэн Г.Наранбат ахлагчтай Өвөрхангай аймаг, “Гуа Орд” компанийн баг шагналт байрт тус тус шалгарлаа.