Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 118, Ардын хувьсгалын 103 жилийн ой Үндэсний их баяр цэнгэл наадмын азарганы уралдаанд 192 хурдан хүлэг бүртгүүлсэн байна.
Улс, нутагтаа нэртэй зартай олон хүлгүүд гарааны зурхайнаас хөдөллөө. Тухайлбал, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул П.Батсайханы зээрд халзан, Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Х.Аминхишигийн хүрэн халзан, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул, нийслэлийн Алдарт уяач Д,Даяндэмидийн Нарт хонгор, Төв аймгийн Баянцагаан сумын уугуул, Манлай уяач Д.Баянбатын хонгор, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын уугуул Д.Отгонлхагвын хүрэн, Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ц.Буянбаатарын хүрэн халзан, Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Б.Даваадоржийн хээр, Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Г.Чинзоригийн бор, Булган аймгийн Гурванбулаг сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Гал-Эрдэнийн Нандин хонгор, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын уугуул, Манлай уяач Г.Батболдын хул, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул Т.Ууганбаярын хүрэн, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Төрмөнхийн буурал тэргүүтэй улс, бүс, "Их хурд" уралдаанд түрүүлж, айрагдсан хурдан азарганууд хурдалж байна.