Морин хуурын олон улсын VII наадмыг энэ сарын 16-23-нд Өмнөговь аймгийн Даланзадгад сумд зохион байгуулна. Эл наадмыг гурван төрлөөр зохиох бөгөөд мэргэжлийн морин хуурч, сонирхогч болон хөгжим урлаач 170 орчим хүн оролцохоор бүртгүүлжээ. “Ковид-2019” цар тахлын улмаас түр завсарласан уг наадмыг энэ жил анх удаа орон нутагт зохион байгуулах гэж буй юм. Түүнчлэн Моринхуурын олон улсын наадмыг цаашид гурван жил тутамд хийхээр болсныг зохион байгуулагчид онцоллоо.