Морин хуурын олон улсын VII наадмыг мэргэжлийн болон сонирхогчдын, урлаачдын зэрэг төрлөөр энэ сарын 16-22-нд Өмнөговь аймагт зохион байгуулсан юм. Эл наадмын шилдгүүдийг уржигдар тодрууллаа. Тухайлбал, морин хуур сонирхогчдын төрлийн 18- аас дооших насныхад нь У.Төгсжаргал 93 оноогоор тэргүүлэв. 18-аас дээш насныхад нь М.Билэгжаргал 87.7 оноогоор тэргүүн байрт шалгарлаа. Эл наадмын урлаачдын төрөлд“Эгшиглэн магнай” компанийн уран бүтээлч П.Сансарболд тэргүүлжээ. Тус компанийнхан эхний буюу шагналт таван байрыг эзэлсэн аж. Мэргэжлийн хэд нь Б.Энх-Амгалан тэргүүн байрт шалгарав. Хойд Америк дахь Морин хуурын төвийн нэрэмжит шагналыг Б.Ану-Үжин хүртлээ. Мөн Европ дахь Морин хуурын төвийн нэрэмжит шагналын эзнээр Г.Бэлгүтэй тодорчээ. Шилдэг концерт мейстероор Б.Энхзул шалгарлаа.
Эл наадмыг энэ жил Өмнөговь аймагт зохион байгуулснаараа онцлогтой бөгөөд168 уран бүтээлч оролцсон юм. Наадмын шилдгүүд гала тоглолтоо Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт өчигдөр толилуулжээ.
Бэлтгэсэн А.Үүл