“Монгол эсгий урлалын баяр 2024”-ийг өчигдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын Шавар түрүүний аманд зохион байгууллаа.
11 дэх жилдээ болсон уг баярт гадаад, дотоодын 400 гаруй жуулчид, аялагч оролцжээ. Энэхүү баяр нь орон нутагт үйл ажиллагаа эрхэлж буй иргэдийн орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой юм. “Монгол эсгий урлалын баяр” нь жуулчдад өөрсдийн гараар эсгий урлалын бүтээгдэхүүнүүд хийх боломж олгодгоороо онцлогтой билээ.
Баярын хүрээнд эсгий ширмэл хийх, хонь хяргах, утас ээрэх, эсгийгээр төрөл бүрийн гар урлал хийх зэрэг олон төрлийн сонирхолтой арга хэмжээ зохион байгуулжээ. Түүнчлэн үндэсний шилдэг хувцастай хосыг ч шалгаруулсан гэнэ.
Мөн бөхийн барилдаан, дааганы уралдаан, нүү-дэл чин ардын урлагийн тоглолт болжээ. Энэхүү баярыг Өвөрхангай аймаг болон Хужирт сумын ЗДТГ, БОАЖГ, “Дэлхийн-өв, Ор-хон голын нүүдэлчид” аялал жуулчлалын холбооныхон хамтран 2013 оноос хойш жил бүр зохион байгуулж буй юм.
Бэлтгэсэн У.Сүрэн