Монгол Улсад орчин цагийн музей байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музейгээс “Монголын музей-100” нэгдсэн чуулганыг 2024 оны есдүгээр сарын 5-7-ны өдрүүдэд Өвөрхангай аймгийн Хархорин суманд зохион байгуулна. Чуулганаар монголын музейн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн чиг хандлага, музей хоорондын хамтын ажиллагааны талаар хэлэлцэж музейн талаар төрөөс баримтлах бодлогод нэгдсэн санал боловсруулахын зэрэгцээ салбарын хүний нөөцийн бодлого, өв соёлын талаар хэлэлцэнэ. Оролцогч талууд аймаг тус бүр өөрийн музейн онцлогийг тусгасан 5-7 минут танилцуулга хийж, чуулган дээр танилцуулах аж.