Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Уяачдын баярт зориулсан Сонгомол дээд насны морьдын уралдаанд 79 хурдан хүлэг уралдлаа. Улмаар Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Монгол Улсын алдарт уяач С.Баярсайханы бор морь түрүү магнайд хурдаллаа.
Харин Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Г.Ганбаярын халтар аман хүзүүдлээ. Харин айргийн гуравт Говьсүмбэр аймгийн Сүмбэр харьяат Д.Баттөгсийн хүрэн, дөрөвт Өвөрхангай аймгийн Тарагт сумын уяач Б.Наранбатын халтар, тавд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат Б.Бямбадоржийн ухаа хонгор морь тус тус хурдлав.
6. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат, сумын Алдарт уяач Батбилэгийн Буяндэлгэр. Уралдаанч 8 настай Ундрахын Буяндалай
7. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат Энхбаатарын Ганбаатарын хонгор. Уралдаанч 11 настай Батгэрэлийн Итгэлбаяр
8. Төв аймгийн Баян сумын харьяат Энхболдын Анарын зээрд. Уралдаанч 10 настай Оюунболдын Дүүрэнзаяа
9. Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул, Монгол Улсын Тод манлай уяач Хадбаасангийн Бат-Эрдэнийн сартай хээр. Уралдаанч 12 настай Төмөрсүхийн Энгүүн
10. Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат Пүрэвбаатарын Мөнхтулгын хүрэн. Уралдаанч 13 настай Ганцэцэгийн Ганхуяг