Хурдан дааганы цолыг гайхалтай сайхан дуудаж, цэнгэлдэхийг доргиосон өхөөрдөм хүүг П.Тэмүүлэн гэдэг. Тэрбээр Баянхонгор аймгийн Өлзийт сумын уугуул. Одоо гийслэлийн 53 дугаар сургуулийн 6г дугаар ангид сурдаг гэнэ. Хоёр жилийн өмнөөс хурдан морины цол дуудаж эхэлсэн тэрээр өнөө жил төв цэнгэлдэх хүрээлэнд жинхэнэ дуулиан дэгдээж чадлаа.
Морин эрдэнээ дээдлэгч монгол түмнээ огшоон, хайр хүндэтгэлийг нь хүлээсэн түүнд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Тод манлай уяач Д.Чулуунбат Тод магнай хуудсаар дамжуулан даага бэлэглэхээ амласан байна.