Өнөөдөр буюу зургадугаар сарын 8-ны өдөр нийслэлийн шөнийн гудамжны нээлт болж өнгөрлөө. Энэхүү арга хэмжээ нь энэ сарын 8-наас 11-ний өдрийг хүртэл Циркээс Brauhaus хүртэлх замд болж байгаа юм.
Хөлтэй болгон нь шөнийн гудамжыг зорьсон байв уу гэлтэй түм түжигнэж, бум бужигнаж байлаа. Ямар нэгэн гэнэтийн бэлэг, сонин содон үзүүлбэр, нүд гялбам хурц гэрэл асахыг хүлээгсэд дэмий горьдлого тээсээр энэ шөнийг өнгөрөөх шиг болсон.
Тэнд бусад үйл ажиллагааны үед байж л байдаг рестораны асруудаас их зүйл байгаагүй гэхэд хэлсдэхгүй. Үүний хажуугаар залуус тойрог үүсгэн дуулж, бүжиглэж байлаа. Тайзан дээрх жазз хөгжмийн тоглолт тэнд хамгийн тохиромжтой уур амьсгалыг бүрдүүлж байсан боловч тийм ч удаан үргэлжилсэнгүй.
Хэтэрхий сайхан зүйл төсөөлөөд оччихсон хүмүүс сэтгэл гундуухан буцаж харагдана лээ.
Шөнийн гудамжны нээлтийн үйл ажиллагаанд хараахан очиж амжаагүй хүмүүст бяцхан фото сурвалжлагыг хүргэе.