Эмэгтэйчүүдийн хувьд гуалиг сайхан биетэй байх нь хамгийн чухал билээ. Гэхдээ тэд олон төрлийн эх сурвалжаас мэдээлэл авснаар аль нь зөв, аль нь буруу эсэхийг ялгаж чадахаа больчихсон байдаг. Бүсгүй хүн та хэрвээ өөрийгөө өөрчлөхийг хүсвэл хэцүү бүхнээс биш энгийн зүйлээс л эхлэх хэрэгтэй. Хүн бүрийн биеийн онцлог өөр байдаг учраас зарим дасгал сөрөг үр дагавар өгөх тал бий. Иймд эмэгтэй хүн бүрийн мөрөөдөл болох "Victoria's Secret"-ийн моделууд шиг чанга, өв тэгш биетэй болох нууцыг дэлгэе. Та доорх дасгалыг гэрийн нөхцөлд хүссэн үедээ хийх боломжтой юм. Эмэгтэй хүн 10-хан минутыг өөртөө зарцуулна гэдэг уруулаа будахаас ч амархан зүйл шүү дээ. Ингээд та өглөө бүр тууштай дасгалаа хийгээд байвал гарцаагүй сайхан биетэй болно.