Дэлхий нийтээрээ ибупрофен, диклофенак зэрэг өвчин намдаах үйлчилгээтэй эм, лаа, тосон түрхлэгийг өргөнөөр хэрэглэх болсон. Хэдийгээр эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, уламжлалт эмчилгээ зэргээр өвчнийг эмчилж болох боловч маш их цаг хугацаа зарцуулдаг гэх шалтгаанаар олон хүн өвдөлтийг тэр дор нь үгүй болгодог эмийн бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэсээр байна.
Хaрин эдгээр эмүүд ямар хол нөлөөтэйг огтхон ч сонирхдоггүй. Эдгээр өвчин намдаах эм болон лаа зэрэг бүтээгдэхүүн нь өвчнийг хурдан хугацаанд дарах боловч уг гарал, үрэвсэл, учир шалтгааныг олж эмчлэх чадваргүй байдаг.
Үүнээс гадна өвчин намдаах эмийг тогтмол эсвэл их хэмжээгээр хэрэглэх нь ДНК-г гэмтээх, цусны даралтын хэлбэлзэл, цусны цагаан бөөмийн өөрчлөлт, үргүйдэл, зүрхний шигдээс, ойр ойрхон ханиад томуу тусах мөн сонсгол муудах зэрэг маш олон тооны өвчин эмгэгийн шалтгаан болдог.
Жишээлбэл:
- 2004 онд ибупрофентэй ижил үйлчилгээтэй "VIOXX" эмийг хэрэглэснээс үүдэн 30 мянган хүн зүрхний шигдээс өвчнөөр нас барж зах зээлээс эргүүлэн татаж байжээ.
- "Lancet" эрүүл мэндийн сэтгүүлийн хийсэн судалгаагаар нийт зүрхний шигдээсээр нас барсан хүний гуравны нэг нь өвчин намдаах үйлчилгээтэй эм хэрэглэснээс зүрх нь зогссон байдаг гэсэн тоо гаргажээ.
Тиймээс зөвхөн архаг үе мөчний өвчин болон хорт хавдрын үед өвчин намдаах эм хэрэглэхийг зөвлөж байна. Бусад тохиолдолд уламжлалт үрэвсэл дарах аргуудыг сонгож, байгалийн гаралтай бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй. Тухайлбал:
- Цагаан гааны бэлдмэл нь сарын тэмдгийн үеийн өвдөлт болон эмэгтэйчүүдийн эрүүл мэндтэй холбоотой өвдөлтүүдийг намдаах үйлчилгээтэй байдаг байна.
- Базилик ургамал мөн Омега-3 бэлдмэлийг үрэвсэл дарахад хэрэглэж болно.
- Цагаан гааны нунтаг болон интоор бөөрөлзгөнө зэрэг антиоксиданд бүтээгдэхүүн үе мөчөөр өвдөх мөн ходоод өвдөх үеийн өвдөлтийг эдгээнэ.
- Эдгээрээс гадна хүн орхоoдой, чидун жимс зэрэг бүтээгдэхүүн хэрэглэх нь ач тустай.
эх сурвалж: www.naturalnews.com