Ядуу буурай болон дундаж орлоготой орны иргэдийн амь нас, эрүүл мэндэд заналхийлж буй хөрсний бохирдлын хэмжээг тогтоож, бууруулах зорилготой “Pure earth” байгууллага АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг болон тус улсын иргэдийн дэмжлэгтэйгээр манай улсад “Бохирдсон газрыг тогтоох хөтөлбөр” (БГТХ) хэрэгжүүлэхээр болжээ. Дэлхийн 47 орны 3400 орчим газарт бохирдлын үнэлгээ хийгээд буй уг байгууллага нэмж 1000 гаруй цэгт судалгаа хийхээр төлөвлөсөн байна.
Нэн түрүүнд хамгийн их бохирдолтой найман орон (Бангладеш, Колумб, Энэтхэг, Ямайк, Филиппин, Сенегал, Вьетнам)-д уг хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр сонгоход Монгол багтжээ. “Pure earth” байгууллагынхан тухайн бүсийн бохирдлын хэмжээ, агууламж, нөлөөллийг тогтоож үнэлсний дараа холбогдох байгууллагуудад танилцуулан, цаашид хэрхэх талаар төлөвлөгөө боловсруулж, бохирдлын хэмжээ нэн өндөр байгаа хэсгийг олон улсын байгууллагуудын тусламжтайгаар “эмчилдэг” аж.
Дашрамд дуулгахад, НҮБ-ын Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллага, Европын комисс, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Швейцарийн “Ногоон загалмай” зэрэг байгууллага “Pure earth”-тэй хамтран ажилладаг юм байна.