Арлын Япон орны тун ч завгүй амьдрал өдгөө шүдний өвчин болоод байна. Тус улсад үйл ажиллагаагаа явуулдаг гэр бүл төлөвлөлтийн холбооноос явуулсан судалгааг "Japan Times" сонин олон нийтэд хүргэсэн байна. Судалгаанд 16-49 насны оролцогчдын 49.3 хувь нь буюу 1134 иргэн өнгөрсөн сард үүлэн борооны ажил хийгээгүй гэж мэдүүлжээ.
Хүйсээр нь салгаж үзвэл:
- 48.3 хувь нь эрэгтэй
- 50.1 хувь нь эмэгтэй
Энэ дүн нь хоёр жилийн өмнөхтэй харьцуулахад 5%-иар нэмэгдсэн тоо аж.
Сонирхуулахад, гэрлэсэн эрчүүдээс 21.3%, эмэгтэйчүүдээс 17.8% нь их ажлын ачааллын дараа секс хийх хүсэл төрдөггүй гэж хариулсан бол, гэрлэсэн эмэгтэйчүүдийн 23% нь сэтгэл гутралын улмаас нөхөртэйгөө секс хийх хүсэлгүй байдаг гэнэ. Тэгвэл эрчүүдийн 17.9% нь секс хийх хүсэлгүй байдаг аж.
2011 онд тус улсын гол хотын иргэдээс авсан судалгааны дүнг "Wasington Post" сонин нийтэлж, олны анхаарлыг татаж байв. Энэхүү судалгаанд:
- Эрчүүдийн 27%, эмэгтэйчүүдийн 23% нь романтик харилцаа тогтоохыг хүсдэггүй.
- 18-34 насны эрчүүдийн 61%, эмэгтэйчүүдийн 49 хувь нь дотно харилцаа үүсгэж байгаагүй.
- 18-34 насны эрчүүдийн 36% нь зандан, эмэгтэйчүүдийн 39% нь онгон байжээ.
Япон улсын төрөлт 2014 онд хамгийн доод түвшиндээ хүрч, тухайн жилийн турш ердөө нэг сая хүүхэд шинээр мэндэлж байсан бол 1.3 сая иргэн бурхан болжээ. Хэрвээ энэ маягаар цаашид үргэлжилвэл Японы хүн ам 2040 он гэхэд 107 сая буюу одоогоос 20 саяар багасах юм.