Д.Сүрэнхорт холбогдох залилангийн хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Түүнийг Үйлдвэр худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглан улсын төсвөөс 93, бусдаас 15 сая төгрөг залилан авсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Гэтэл өнгөрсөн долоо хоногт нийслэлийн прокуророос залилан хийсэн болох нь тогтоогдохгүй байна хэмээн үзэж хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Харин иргэдээс залилсан гэх 15 сая төгрөгийг зээлээр авсан ба ар гэрийнхэн нь төлж дуусгасан байна.
Гэвч хэрэг ингээд дууссангүй. Түүнд одоо албан тушаалаа урвуулан ашигласан гэх ял тулгаж байгаа ба энэ хэргээр яллагдвал 5-10 жилийн хугацаагаар хоригдох ажээ.
Хэргийг баяр наадмын дараа хэлэлцэхээр боллоо.
Б.Энх-Уянга