Цагдаагийн бие бүрэлдэхүүн өчигдрөөс эхлэн АНУ-ын иргэн Колн Майклийг хайсаар өчигдөр 18.00 цагийн үед Богд уулнаас цогцсыг олжээ. Тэрбээр өнгөрөгч бямба гаригт Төв аймгийн нутагт байрлах Манзуширын хийдээс Цэцээ гүний оргил руу найз Маркр Орбайтын хамт алхсан аж. Тэд маргааш нь буюу ням гаригийн өглөө Богд уулнаас буусан юм байна.
Гэтэл Колн Майкл Их тэнгэрийн амны ойролцоо үлдсэн ч одоо хэр нь сураггүй байгаа аж. Найз нөхөд нь түүнийг хайсан боловч олдох найдваргүй болсон учир цагдаагийн байгууллагад хандсан аж. Цагдаагийнхан хэргийн газрын үзлэг хийж эхэлсэн бөгөөд гаднын нөлөөтэй эсэх нь тодорхой бус байна гэв. Америкийн тэдгээр иргэд Ерөн хийлөгчийн хуу лийн зөвлөх Г.Ган зоригийн ком панид дадлага хийж байсан оюутнууд гэж зарим эх сурвалж мэдээлж байна.