ЗХЖШ-ын тэргүүн дэд дарга асан, хошууч ге нерал А.Ганбатад холбогдох хэргийг Баян зүрх дүүргийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгох тогтоол гаргажээ.
Энэ талаар тус дүүргийн прокурорын газрынхнаас тодруулахад “Хэрэгсэхгүй болгосон нь үнэн. Үндэслэлийн талаар хэргийн холбогдогч нарт танилцуулах журамтай” гэсэн юм.
Хошууч генерал А.Ганбат нь ЗХЖШын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа ОХУ-ын Анагаахын сургуульд сурдаг хүүгээ Ховд аймаг дахь Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажилладаг мэтээр баримт бүрдүүлж цалинжуулдаг байсан, БНХАУ-д сурдаг хүүг нь мөн Зэвсэгт хүчний өөр нэгэн ангиас цалинжуулсан хэрэгт буруутгагдсан юм.
Уг хэрэгт холбогдуулж ЗХЖШ-ын дарга асан дэслэгч генерал Ц.Тогоо, тус штабын одоогийн дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарт албан үүрэгтээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан билээ.
Г.Арвижих