БНСУ-ын баруун хойд хэсгийн Инчон олон улсын нисэх онгоцны буудлаас Инчон хот орох хурдны зам дээр жуулчдын сууж явсан автобус онхолдон, гүүрнээс унаж, осол гарсан байна. Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр 12 хүн нас барж, 12 хүн хүнд гэмтсэний нэг нь 23 настай монгол оюутан эмэгтэй байжээ. Баярмаа хэмээх уг оюутан одоо эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа гэнэ.
Жуулчны автобус урд нь давхиж явсан ачааны тэрэг зам дээр эвдрээд зогсож байсан машиныг мөргөн онхолдоход мөргөлдөхгүйн тулд зайлсхийн хажуу тийш эргэснээс гүүрний хашлага даван 10 метр өндрөөс унасан байна.
М.СУГАРАА