Орос Монголын хилийн Калининград мужийн хилийн албаны мэдээлснээр Монголын хоёр иргэнийг хууль бусаар хил нэвтэрч байхад нь баривчилсан байна. Өнгөрсөн сарын сүүлээр “Боровой” хэмээх хилийн заставын хилийн шугамын дохиолол дуугарсан бөгөөд хилчид тус бүс рүү нохой дагуулан хөдөлсөн аж. Хоёр цаг ойд хайсны эцэст Польшийн хилд дөхөж очоод байсан хоёр хүнийг намаг дотор нуугдаж байхад нь илрүүлсэн байна. Тэд Оросын визтэй Монголын паспорттой байсан бөгөөд гэр бүлийн хоёр гэнэ. Тэдний нэр усыг одоогоор нууцалж байгаа бөгөөд 1976, 1977 онд төрсөн гэдэг нь тодорхой байгаа юм. Эхнэр, нөхөр хоёр Москвагаас Калининградад онгоцоор ирсэн, Европт гарч ажиллах төлөвлөгөөтэй байсан гэж мэдүүлсэн байна.