Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах ШШГЕГын харьяа 433 дугаар хорих ангид ял эдэлж байсан Ө.Юмчинсүрэн хорих ангиасаа оргосон талаар бид мэдээлсэн. Тэрбээр ангиасаа оргоод гурван хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутагт Туул голд живж амиа егүүтгэжээ.
Түүнийг оргосны дараа цагдаа, ШШГЕГ-аас бүрэлдэхүүн гарч эрэн сурвалжилж байсан бө- гөөд Булган аймгийн нутагт очсон байж болзошгүй гэж үзэж байсан юм.
Гэвч тэрбээр Булган аймагтай залгаа тус сумын нутагт явж байгаад эрэлчидтэй таарч гол руу үсэрч амиа егүүтгэсэн гэнэ. Энэ хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа бөгөөд Дарьтын хорих ангид шалгалт хийж, дарамт шахалт байсан эсэхийг тогтоохоор ажиллаж эхэлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр Ө.Юмчинсүрэн нь Орхон аймагт амьдардаг аав, ээж рүүгээ явж байсан бололтой.
Г.Равжаа