Америкийн департаментийн хүний худалдаа, наймаанд хяналт тавих хорооноос 2010 оны хүний худалдааны талаарх ээлжит илтгэлээ гаргажээ. Энэхүү илтгэлд дэлхийн 175 орны орчин үеийн боолчлолын системийн талаар дурдсан бөгөөд Монгол улс хүний худалдаанд ихэд өртөж байгаа орны тоонд орсон байна. Ингээд Монгол орон дахь хүний эрхийн зөрчил, худалдааны талаар Америкийн департамент хэрхэн дүгнэснийг сонирхуулъя. Монгол орон биеэ үнэлэх, боолчлох явдал их гардаг газар биш. Гэхдээ монголчууд Хятад, Макао, Малайз, БНСУ, Хонконгод боолын хөдөлмөр эрхэлдэг нь тодорхой байгаа. Насанд хүрээгүй хүүхэд ч мөн адил ажил хийж байна. Цалин хөлс багатай боолын хөдөлмөр эрхэлж байгаа монголчуудыг Турк, Казахстан, Чехэд олноор нь харж болно. Казахстанд Монголоос очсон казах үндэстн үүд хөвөнгийн талбай гэх мэтийн хамгийн цалин багатай ажил хийж байгаа нь тэднийг боол шиг л үзэж байгаагийн илрэл юм. Туркэд монголчууд визгүй зорчдог болсноор энэ улсад хар ажил хийх болон биеэ үнэлэх зорилготой зорчих монгол иргэд нэмэгдсэн. Монголд насанд хүрээгүй хүүхдийг уул уурхай болон барилгын салбарт ажиллуулдаг нь тэднийг гэмтэж, бэртэх аюулд хүргэж байна.
Монголын эмэгтэйчүүдэд тохиолдож буй нэг сөрөг хандлага нь гадаад хүнтэй гэр бүл болон хил даваад үнэн хэрэгтээ гэрийн зарц болдог явдал билээ. Ялангуяа тэд БНСУын эрэгтэйчүүдэд хуурагдах явдал их гардаг хэвээр байна. Монголд эмэгтэйчүүд болон насанд хүрээгүй охидыг массаж, сауны газарт ажиллуулах нэрээр биеийг нь хүчээр үнэлүүлдэг. Мөн Япон, БНСУ-ын жуулчид хүүхдийн секс аялал хийхээр тус улсад ирэх нь нэмэгдэж байгаа талаар мэдээлэл бидэнд бий. Гэхдээ монголчууд дандаа хэлмэгдээд байгаа юм биш. Монголын баян айлд гэрийн үйлчлэгчээр орсон хоёр филиппин эмэгтэй хүчирхийлэлд өрт сөн баримт бас бий. Тэд интернэтийн зарлалаар ажил олсон нь ийнхүү хохироход хүргэ жээ. Хүний худалдаа, боолчлолоор гаршсан этгээдүүд элдэв худал зарлал, мэдээлэл болон “ТВ чат” ашиглан хүмүүсийг хуурч байгаа нь ажиглагдаж байна. Монголд ажиллаж байгаа гадаадынхан бичиг баримт, паспортоо хураалгадаг тул гадагш чөлөөтэй гарч чаддаггүй. Өнг өрсөн жилээс тоо нь 250 болж нэмэгдсэн БНАСАУ-ын гэрээт ажилчид ажлын байрнаасаа ч гарч чадахгүй боолын нөхцөлд ажилладаг. Тэдний ажлын хөлсний ихэнх нь БНАСАУ-ын Засгийн газарт ордог тул бараг цалингүй ажиллаж байгаа гэж үзэж болно. Монголын Засгийн газраас хүний худалдаа наймааг зогсоох талаар арга хэмжээ авч буй ч хяналтдаа барьж чадахг үй байгаа юм. Засгийн газраас хүний худалдааны эсрэг тэмцдэг олон нийтийн байгууллагатай холбоо тогтоон ажиллаж байгаа ч хохирлыг барагдуулахгүй, хэрэгтнийг хатуу шийтгэхгүй байгаа нь ийм төрлийн хэрэг тус оронд ихсэх гол нөхцөл болж байна. Насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэгт уруу татсан хүмүүст маш хөнгөн шийт гэл оноож байгаа нь хэрэгтн үүдийг өөгшүүлж байна. Хүний худалдааг устгахад учирч байгаа хамгийн том бэрхшээл бол авлига юм. Монголын Засгийн газарт өгөх зөвлөгөө: -Олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллах. Шүүгч, прокурор бэлтгэн, хүний худалдаа эрхэлж буй хүмүүст хатуу арга хэмжээ авдаг байх. Хохирогч болон гэр чийг хамгаалах шинэ хууль журам боловсруулах. Хүний худалдаатай тэмцэх талаар мэр гэшсэн цагдаагийн хэлтэс байгуулж, хил гааль дээр ажиллуулах. БНАСАУ-ын ажилчдыг гэрээгээр ажиллуулахаа болих. Хүний худалдааны эсрэг сурталчилгаа, кампанит ажил зохион байгуулах. Хүний худалдаа, наймаанд хохирогчдын тоог нарийн тогтоож, Засгийн газраас тусламж, дэмжлэг үзүүлэх явдал чухал.
МОНГОЛД ХҮНИЙ ХУДАЛДААТАЙ ХЭРХЭН ТЭМЦДЭГ ВЭ?
2007 онд шинэчлэгдсэн Эрүү гийн хуулийн 113 дугаар зүйл ангиар Монголд хүний худалдааны бүх хэлбэрийг хориглоно хэмээн заасан байгаа. Бэлгийн хүчирхийлэл зэрэг хүнд гэмт хэрэгт оноодог ял нь ч хангалттай хүнд. 15 жил хүртэл хорих ялтай юм билээ. Гадаадын донор орнуудаас ихээхэн хөрөнгө мөнгө, тусламж авч байгаа ч Монголын Дээд шүүх хангалттай ажиллахгүй байна. Монголын хууль дүрэмд ойлгомжгүй зүйл их. Секс бизнес худалдаанд өртсөн хүмүүсийг хүний худал дааны хохирогч хэмээн үз дэггүй нь НҮБ-ын протоколыг зөрчиж байгаа хэрэг билээ. Хүний худалдаа эрхэлсэн нь тодорхой мөртлөө ял хүлээхгүй тохиолдол олон гарч байгаа нь гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж байгаа.
Эрүүгийн хуулийн заалтууд зөрдөг, авлига их гардгаас 2009 онд хүний худалдаа хийж баригдсан таван хүнээс гурав нь ганц жилийн хорих ял авч, үлдсэн гурав нь шийтгэгдээгүй үлдсэн байна. Өнгөрсөн жилийн есдүгээр сард хүчин болон хүчээр бие үнэлүүлэх хэргээр шийтгэгдсэн хүний наймаачныг шүүхээс өрш өөж байсан байна. Макаод хэлмэгдсэн таван бүсгүйг зарсан хэрэгтнүүдэд 3000 долларын торгууль л оноож, хорих ялаар шийтгээгүй нь гайхалтай. Монголын хуулиар хохирогч гомдол гаргавал л хэрэг үүсгэн, мөрдөж эхэлдэг тул гэмт хэрэгтнүүд хохирогчийг айлган сүрдүүлэх, мөнгөөр хахуульдах явдал түгээмэл. Тиймээс хохирог чид шүүхээр хохирлоо ба рагдуулж чадахгүй байна. Шүүх, цагдаагийн ажилтнууд хахууль, авлигад идэгдсэн ч Монголын Засгийн газраас эсрэг арга хэмжээ авахгүй л байна. 2009 оны арваннэгдүгээр сард Замын-Үүдийн цагдаагийн газар Хятадын Эрээн хоттой хүний худалдааны эсрэг хамтран ажиллахаар гэрээ байгуулсан байна.
2009 онд 61 хүн хүний худалдааны золиос болсон хэмээн шүүхэд хандсан бөгөөд ба раг ихэнх нь гэр бүлийнхэн болон найз нөхдөөс нь гомдол гаргаж байж шүүхэд ханджээ. Монголын Засгийн газар гадаадад биеэ үнэлэх ажил хийж байсан эмэгтэйчүүд болон боолын хөдөлмөр эрхлээд харьж ирж байгаа иргэдээ бүртгэ дэгг үй. Хүний худалдааны талаар мэргэшсэн ажилтан байхгүй тул хохирогчдын тоо нэмэгдсээр байгаа. Хэдийгээр Засгийн газраас Хүний худалдаатай тэмцэх үндэсний төвд 10000 доллар хандивлан, өмгөөлөгч хөлслөхөд зориулан 3000 доллар гаргаж өгсөн ч гэрч болон хохирогчийн аюулгүй байдлыг хангах тал дээр ямар ч ажил хийхгүй хэвээр байна. Тэр ч байтугай нутагтаа очоод хэлмэгдэх, аюулд өртөх магадлалтай иргэдийг ч улс орноосоо хөөн гаргах бодлого баримталж ирсэн.