Зам тээврийн ослын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. “Нарантуул” захын буухиа чиглэлийн микроавтобусанд 53 настай иргэн хавчуулагдан амиа алдсан хэрэг өнгөрсөн даваа гаригт гарлаа.
Микроавтобусны жолооч бус кондуктор нь машинаа хөдөлгөх гэж байгаад урд нь явж байсан эмэгтэйг өөр микроавтобустай хавчсан аж.
Хэргийг цагдаагийнхан шалгаж байгаа гэнэ. Түүнчлэн өчигдөр Яаралтай тусламжийн төвийн машиныг мөргөсөн хэрэг гарлаа.
Хүн хутгалуулж, хүнд байна гэсэн дуудлагаар эмч хэргийн газар руу явж байжээ. Дохиогоо асаасан түргэний тэргийг Замын цагдаагийн газрын баруун уулзвараар эргэх үед нь “Истана” маркийн машин зам тавьж өгөлгүй шахсанаас ийнхүү осол гарчээ.
Азаар эмч, жолооч нь гэмтэл аваагүй байна.
Р.Цэцэг