Олон улсын иргэний нисэхийн байгууллага (IКAO)-аас Монгол Улсын Иргэний нисэхийн салбарын үйл ажиллагаанд хийх аюулгүй ажиллагааны өргөтгөсөн аудитын шалгалт хийж байна. Манай улс 1989 онд IКAO-д гишүүнээр элссэн бөгөөд Олон улсын иргэний нисэхийн байгууллагын өмнө Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч байгаа нислэг, агаарын хөлгүүдэд нислэгийн хөдөлгөөний найдвартай удирдлага үйлчилгээг үзүүлэх, аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээдэг юм байна. Тиймээс IКAO-аас гаргасан зөвлөмж, дүрэм, журмыг тухайн улсын Иргэний нисэхийн салбар дагаж мөрдөж байгаа эсэх, эрх зүйн болон бодлогын баримт бичигтээ тусгасан байдал, тэдгээрийг үйл ажиллагаандаа хэрхэн хэвшүүлсэн зэрэг үзүүлэлтийг энэ үеэр шалгах аж. Аудит шалгалт ирэх сарын 9-нд дуусч, IКAO үнэлгээгээ гаргах юм
байна.
IКAO нь гишүүн орнуудын Иргэний нисэхийн байгууллагуудад тодорхой хуваарийн дагуу өргөтг
өсөн аудитыг тогтмол хийдэг бө гөөд манай улс ирэх XI сард дахин шалгуулах аж.
С.БҮЖИН