Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Б.Жамбалдорж болон тус сумын цагдаагийн хэсгийн ажилтнуудад холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ. Засаг дарга Б.Жамбалдорж газар чөлөөлөх захирамж гаргаж, биелүүлээгүй иргэдийг албадан нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Ингээд цагдаа нарын хүчээр 2009 оны долдугаар сарын 25-нд иргэдийг нүүлгэн шилжүүлсэн байна.
Энэ үеэрээ цагдаа нартайгаа нийлж хүмүүсийг зодож, танхайрсан аж. Үүнд нь Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Засаг дарга Б.Жамбалдорж болон цагдаагийн ажилтнуудыг гэм буруутай гэж үзээд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ
Г.РАВЖАА