Монгол Улсад терроризмыг үл нутагшуулах, террорист байгууллага, этгээдүүдийг үл нэвтрүүлэх, терроризмтой тэмцэхэд НҮБ-ын гишүүн орны хувьд хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар, Турк Улсын Засгийн газартай “Терроризмтой тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр” байгууллаа. Хэлэлцээрт манай Засгийн газрыг төлөөлж, Тагнуулын Ерөнхий газрын дарга бөгөөд Терроризмтой тэмцэх ажиллагааг зохицуулах зөвлөлийн дарга Р.Болд өнгөрсөн баасан гаригт БНТУ-ын Анкара хотод холбогдох албаныхантай гарын үсэг зурсан байна.
Г.ЦОЛМОН