Монголчууд бид сүүлийн жилүүдэд хөрсөн дорх эрдэнээ хайр гамгүй ухаж байгаа ч баяжсан нь тун цөөн. Харин ч байгаль орчноо сүйтгэж, бохирдуулсаар байгаа билээ. Байгаль, ан амьтан руугаа халдсан хүн сайн явдаггүй гэж монголчууд эртнээс хэлэлцдэг. Газар дорх баялгаа харийнхантай нийлж, хууль бусаар хил давуулах гэж байгаад “дээлээ нөмөрсөн” хэрэг сүүлийн үед нэлээд гарсан. Хамгийн сүүлд л гэхэд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг дарга эхнэрийн хамт их хэмжээний алт хууль бусаар хил давуулсан хэрэгт холбогдоод байгаа.
Өнгөрсөн жил төмөр замын машинч С.Баярсайхан харийнхантай нийлж их хэмжээний алт мөн л хууль бусаар нэвтрүүлэх гэж байгаад баригдсан юм. Түүнд холбогдох хэргийн талаар энд өгүүлье. С.Баярсайхан Төмөр замын сургуулийг төмөр замын ашиглалтын техникчээр төгсөөд мэргэжлээрээ Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байсан юм. Энэ хугацаанд мэргэжил нэгт БНХАУ-ын төмөр замынхантай харилцан заримтай нь найз нөхөр ч болов. Ингэж явахдаа хятад найзынхаа хамтаар дээрх хэрэгт холбогджээ. Бээжин, Эрээний чиглэлийн галт тэрэгний дарга Юй Жин Гуан хэмээх 48 настай дундад иргэн С.Баярсайханы дотнын найз.
Бээжингээс Эрээнд ирэх болгондоо л түүнтэй уулзаж хамтран ажиллах, бизнес эрхлэх талаар ярилцдаг байж. Ийнхүү ярилцаж байгаад сэдсэн бизнесийн “гайхалтай” санаа нь БНХАУ руу нууцаар алт оруулж, ашгаа хувааж авах байлаа. Энэ санаагаа ч ажил хэрэг болгож Улаанбаатарын болон орон нутгийн алтны ченжүүдээс С.Баярсайхан бага сагаар алт худалдаж авах болжээ. Алт авах мөнгийг нь Юй Жин Гуан найздаа илгээнэ. Ингэсээр 4-5 сарын дотор тэд ченжүүдээс 11 кг шахам алт зах зээлийн ханшаас хямдаар худалдан авчээ. Гэвч хил, гаа лийнхны хараа хяналт чанга, хилээр гар гах боломж олдохг үй байсаар 2009 оны наймдугаар сарын 10-ныг хүргэ сэн байна. Энэ өдөр азаар БНХАУ-ын галт тэрэг Замын-Үүд боомт руу орж ирж таарав. Хэдийгээр энэ өдөр ээлжгүй, ажилгүй байсан ч С.Баярсайхан уг галт тэргийг тосож үүргэвч үүрсээр очжээ.
Улмаар найз Юй Жин Гуантайгаа уулзан дотно яриа өрнүүлэн явсаар түүний ажлын байр буюу галт тэрэгний машинчийн тасалгаанд орсон байна. Ингээд нууцаар хил гарган ашиг олох 11 кг алтаа тэнд нуув. Машинчийн өрөөнөөс тэд төд удалгүй гарч, салах ёс хийн гар барилцсанаар С.Баярсайхан өртөө рүү орж, Юй Жин Гуан ч үлджээ. Цуваа хөдлөх цаг болж, 1292 дугаартай галт тэрэгний зүтгүүр уухилан асав. Үүнтэй зэрэгцээд Монгол Улсын хилийн шалган нэвтрүүлэх албаны хилчиншалгагч, гаалийн байцаагч нар түүний ажлын байранд шалгалт хийхээр орж ирэв. Ингээд холбогдох бичиг баримтын үзлэг хийж, өрөө тасалгааных нь энд тэндхийн сав суулгыг шалгаж байгаад цахилгааны шийтний хайрцгийг нээж үзтэл их хэмжээний алтан гулдмай байх нь тэр. Ийнхүү хил, гаалийнхан их хэмжээний алт хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсныг тогтоов.
Хил, гаалийн ажилтнууд галт тэргийг түр саатуулж, нэгжлэг хийхэд шийтнээс унаснаас гадна цахилгааны монтажны цаагуур ч цөөнгүй алтан гулдмай хийсэн байв. Энэ үед Юй Жин Гуан “Энэ минийх биш ээ. Хэн энд нуусныг мэдэхгүй” хэмээн цагдаа, тагнуулынханд мэлзсэн байна. Гэвч сүүлдээ “С.Баярсайхан намайг хил давуулж өгөөч хэмээн гуйсан” гэж мэдүүлжээ. Ингээд мөрдөн байцаалтын явцад хэн хэн нь их хэмжээний алт нууж улсын хилээр хууль бусаар гаргахыг завдсан хэргээ хүлээсэн байна. Тэднээс хурааж авсан алтыг жинлэж үзэхэд 10,556,640 грамм болсон бөгөөд Монголбанкнаас тогтоосон тухайн үеийн буюу 2009 оны наймдугаар сарын алтны ханшаар 425 сая 943 мянга 157 төгрөгөөр үнэлэгджээ.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн шүүх өнгөрсөн нэгдүгээр сард хэлэлцээд Монголын төмөр замын машинч С.Баярсайхан, БНХАУ-ын төмөр замын машинч Юй Жин Гуан нарт тус тус гурван жил дөрвөн сар 10 хоногийн хугацаагаар хорих, 500 мянган төгрөгийн эд хөрөнгө ху раахаар шийдвэрлэв. Харин Мон голбанкны Эрдэнэсийн санд хадгалагдаж буй алтыг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.