Нийслэлийн ойр орчимд авто осол байнга гарах болсон. Налайхын 014 дүгээр ангийн өмнөх замд өчигдөр 14.20 цагт 09-56 УБО дугаартай “Ландкрузер” машины жолооч зогсож байсан 41-96 дугаартай ачааны машины араас мөргөжээ.
Ослын улмаас гурван хүүхэд, дөрвөн том хүн гэмтсэнийг эмнэлэгт хүргэжээ. “Ландкрузер машины жолооч ухаангүй, маш хүнд гэмтэлтэй байна. Эрчимт эмчилгээ хийж эхэлсэн”гэж Гэмтэл согог судлалын үн дэсний төвийн жижүүрийн эмч мэдээлэв.
Жолооч нарийн замд гүйцэж түрүүлэх гэж байгаад осол гаргасан байж болзошгүй байна гэж Замын цагдаагийнхан ярилаа.
Х.Хангал