Халуунаас зугтсан иргэд хотоос зайдуу гол бараадах нь ихэссэн. Гэвч анхаарал болгоомжгүй байдлаасаа болж усанд осолдон амиа алдсан хэрэг гарсаар байна. Ганцхан жишээ дурдахад, өнгөрсөн амралтын өдрүүдэд улсын хэмжээнд 10 хүн усанд живж нас баржээ.
Хэнтий аймгийн Хэрлэн голд 19 настай С, Булган аймгийн Баяннуур сумын Туул голд 11 настай П, Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Баянголд Б, Ч нар, мөн аймгийн Баянзүрх сумын Бэлтэсийн голд Д гэх залуу нас барсан бол Дархан-Уул аймгийн “Боошигт” нэртэй тогтоол усанд хэн болох нь тодорхойгүй эмэгтэй амиа алдсан байна.
Нийслэлд Баянзүрх дүүрэгт, Туул голын усанд гурван хүн осолдож нас баржээ. Тэднээс хоёр бүсгүй хамт нэг газарт нас барсан бол хонхны баяраа тэмдэглэж явсан 22 настай Т Гачууртын ойролцоо голын усанд живжээ.
Г.ОРЧЛОН