Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг, Хилчний гудамжинд дөрвөн настай охиныг зодож хөнөөсөн хэрэг гарлаа. Тус дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнуудаас энэ талаар тодруулахад, “Хилчний гудамжинд оршин суух Х гэдэг 24 настай залуу хүүхдийнхээ толгой руу цохиж амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарлаа. Мөрдөн байцаалт явагдаж байна” гэлээ.
Талийгаач түүний дагавар охин байсан бөгөөд Х “Санаатай энэ хэргийг үйлдээгүй” гэж цагдаагийнханд тайлбарлаж буй гэнэ. Тэрбээр охиноо “Өмдөндөө бие заслаа” хэмээн толгой руу нь 2-3 удаа цохисон бөгөөд үүнээс болж охин амиа алдсан гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байна.
Г.Аривжих