Энэ сарын 04-нд АНУ-ын Флорида муж улсын холбооны шүүхээс “Монголбанк”-ийг хямд өртөгтэй орон сууцны төсөлтэй холбоотой санхүүгийн залилангийн хохирогч болсон байна хэмээн үзжээ.
Хэргийн талаар тодруулахад: Гадаадын иргэд болох Буртон Д Гринберг, Жоэл И. Гринберг болон тэдгээрээс үүсгэн байгуулсан М энд П компани нь Улаанбаатар хотод бага, дунд, орлоготой иргэдэд зориулсан 42000 айлын орон сууц барих, «Хямд өртөгтэй орон сууцны төсөл»-ийг санхүүжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг босгох зорилготой гэж Монголбанкнаас санхүүгийн хэрэгсэл гаргуулжээ.
Харин тэд хямд өртөгтэй орон сууцны төсөлд зориулан хө¬рөн¬гө босгохын оронд олон сая америк долларыг зөв¬хөн өөрсдийн хувийн хэрэгцээнд зар¬цуулж байсан нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон байна.
Тиймээс нэхэмжлэлийн дүн 69 сая ам доллар болон нэхэмжлэгч М"онголбанк"-ны өмгөөллийн зардал, хөлсийг тэдгээр АНУ-ын иргэдээс төлүүлэх шийдвэрийг АНУ-ын Флорида муж улсын холбооны шүүхээс гаргажээ.
Б.Энх-Уянга