Энэ сарын 19-ний өдөр Залаатын амны ойролцоох Туул голын усанд орсон хоёр хүн живж нас баржээ. Нас барагсад 20 гаруй насны бүсгүйчүүл байсан гэнэ. Талийгаачдын цогцсыг өчигдөр Нийслэлийн Онцгой байдлын газрын аврах ангийнхан гаргаж авчээ.
НОБГ-аас үер усны аюулаас сэргийлж, голын усанд орохдоо анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Т.МАРАЛМАА